
Тус хэлтэс ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн хүмүүсээс 23 нь төсөвт байгууллагад, 12 нь нөхөрлөл, компанид, 85 хүнийг бусад газар, нийт 120 хүнийг ажилд зуучлан оруулсан байна. Одоо бүртгэлтэй байгаа хүмүүсийн ихэнх буюу 52,7 хувь нь 34 хүртэлх насны залуучууд, 27,7 хувь нь 35-44, мөн 18,9 хувь нь 45-60 насны хүмүүс байгаа ажээ.
Ж.Мөнх-Очир