Бяцхан хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг хялбархан мэдэх боломжтой программ гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Бяцхан хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг хялбархан мэдэх боломжтой программ гарчээ

Эцэг, эх болж, үрийн зулай үнэрлэнэ гэдэг хэн бүхний хувьд эрхэм дээд жаргал билээ. Гэхдээ шинэ залуу, туршлагагүй аав, ээж нар өхөөрдөм бяцхан хүүхдийнхээ уйлж буй шалтгааныг тэр бүр мэддэггүй. Үнэндээ ч уйлж өөрийгөө илэрхийлэх нялх үрс чухам юу хүсч байгааг тодорхойлно гэдэг хүндрэлтэй, хий дэмий сэтгэл түгшиж, санаа зовох үе цөөнгүй гардаг билээ. Харин энэ асуудлыг шийдэхэд туслах нэгэн программыг испанийн мэргэжилнүүд бүтээжээ. “Biloop Technologic” компанийн iPhone гар утсанд зориулан бүтээсэн “Cry Translator” программ нь ердөө 10-хан секундын дотор хүүхдийн өлсөх, нойрмоглох, уурлах, уйдах, тавгүйтэх гэсэн таван төрлийн уйлах шалтгааныг бүрэн тодорхойлох гэнэ. Эдгээр шалтгаанаас үүдэлтэй хүүхдийн уйлах дууны давтамж нь хэл соёл зэргээс үл хамааран нийтлэг хэлбэртэй байдгийг эрдэмтэд олон жилийн судалгааны дүнд тогтоосон байдаг ажээ. “Cry Translator” нь хэдийгээр эмнэлгийн төхөөрөмж биш боловч эцэг, эхчүүд үр хүүхдээ илүү сайн ойлгож, тэдний хоорондын харилцааг хялбаршуулахад зориулсан зэвсэг гэж болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж