Ираны алга болсон цөмийн физикчийг АНУ-аас олов

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Ираны алга болсон цөмийн физикчийг АНУ-аас олов

Өнгөрсөн оны зун алга болсон Ираны цөмийн физикч Шахрам Амири (Shahram Amiri) АНУ-д суурьшиж, тус орны Тагнуулын төв газартай хамтран ажиллах болжээ.Энэ тухай ABC News тагнуулчдаас авсан мэдээлэлд үндэслэн дамжуулсан байна. ТТГ-ын төлөөлөгч энэ талаар тайлбар өгсөнгүй. Эрдэмтэнг АНУ-д татах гэсэн сайтар төлөвлөсөн ажиллагаа байсныг  агентлаг онцлов. АНУ-ын ТТГ зуучлагчийн тусламжтайгаар цөмийн физикчтэй холбогдож, тэр нь Амирид  Иранаас гарч АНУ-д ажиллаж амьдрах саналыг хүргэсэн байна. Тагнуулчдын Конгресст илгээсэн нууц илтгэлд Иран цөмийн зэвсэгтэй болох боломжтойг хэлсэн байгаа ажээ. Терроризмтай тэмцэх Цагаан ордоны албыг тэргүүлж байсан  Ричард Кларк (Richard Clarke) тэмдэглэхдээ Амирийг татсан ажиллагааны үр дүн нь тэр эрдэмтэн ямар мэдээлэлтэй байгаагаас хамаарна гэсэн байна. Мөн тэрээр нэг эрдэмтэн явлаа гэхэд Ираны цөмийн хөтөлбөрт төдийлөн том гарз биш гэдгийг хэлжээ.
Шахрам Амири өнгөрсөн зун Саудын Арабад даянчилж яваад сураггүй болсон юм. Иран түүнийг АНУ хулгайлсан гээд суллахыг нэг биш удаа шаардаж байв. АНУ хариуд нь тэр хүний талаар ямар нэг мэдээлэлгүй гэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж