Шуурга Их Британийн 70 байрны гэрлийг “таслав”

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Шуурга Их Британийн 70 байрны гэрлийг “таслав”

Хүчтэй цасан шуурганы улмаас Их Британийн 70 мянга орчим байрны  цахилгаан тасарлаа. Хойд Ирландын 45-48 мянган байрны гэрэл бас тасалджээ. Шотландад өөр 20 мянга орчим байр бас тийм гачлантай учирчээ. Нийтдээ 100 мянга гаруй байр байшингийн цахилгааны шугам сүлжээ тасарсан байна.
Northern Ireland Electricity компанид 600 орчим дуудлага ирсэн ба компанийн төлөөлөгчийн хэлснээр гэмтлийг засахад хэд хоног хэрэгтэй гэнэ. Цас замд хальтиргаа үүсгэсний улмаас олон тооны осол гарч Шотландад сургуулийн автобус онхолдсоны улмаас 17 настай охин амиа алджээ. Цасанд суусан машинуудаас 300 орчим хүнийг авч аюулгүй газар аваачсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж