Paris Hilton шинэ сүрчиг гаргав

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Paris Hilton шинэ сүрчиг гаргав

Холливуудын хамгийн баян, эрх бүсгүйчүүдийн нэг болох Paris Hilton хүч үзээгүй салбар гэж үгүй. Тэрбээр шүүмжлэгчдээс муу үнэлгээ авдаг ч нэлээд хэдэн кинонд тоглож, борлуулалт нь олигтой байдаггүй ч дууны цомгоо гаргасан. Мөн өөрийн нэрийн хувцасны брэнд, сүрчиг, гоо сайхны бүтээгдэхүүн гээд олон төрлийн зүйл худалдаанд гаргасан. Түүнийг ашиг олох гэж биш зүгээр л уйдаагаа гаргах гэж энэ бүгдийг хийдэг хэмээн хэвлэлүүдээр бичдэг.

Баян “муужгайхан” Paris бас нэгэн үнэртэй усны коллекцоо худалдаанд гаргаж буй тухайгаа өчигдөр зарлажээ. Хүүхэлдэйн зураг бүхий савтай Passport Fragrance Collection нэртэй шинэ сүрчигнүүд нь нэрэндээ тохирсон өөр өөрийн онцлогийг агуулсан байна.

30 болон 100 мл-ээр савлагдсан ба 12 долларын үнэтэй аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж