Түүхий эд, метал, химийн бодисын үнэ ханш

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Түүхий эд, метал, химийн бодисын үнэ ханш

Түүхий эд, метал бусад химийн бодисуудын дэлхийн зах зээл дээрх үнэ ханш савалсан хэвээр байна. Цөмийн реакторын түүхий эд болох ураны ханш нэг кг нь 90 гаруй ам.доллар байна. 2008 оны дундуур нэг кг ураны ханш 300 ам.доллар болж байсан.

Нэг трой унци алтны үнэ Лондонгийн бирж дээр 1112 ам.доллар байна.

Нэг кг хөнгөн цагааны үнэ олон жилийн дундажтайгаа ойролцоо буюу 2.225 ам.доллар байна.

2008  оны сүүлээр нэг удаа ноцтой унасныг эс тооцвол зэсийн үнэ сүүийн арван жилд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд нэг кг зэсийн сүүлийн долоо өдрийн дундаж ханш 7.6-7.65 ам.доллар байна.

Молибдены ханш 2005 онд дээд цэгт хүрч нэг кг молбиден 100 ам.доллар хүрч байсан ч 2008 онд огцом унасан. Түүнээс хойш алгуур өсөж байна. Нэг кг молибдены ханш Лондонгийн бирж дээр 37.8 ам.доллар байна. Платиниум буюу нэг цагаан алт нэг унци нь 1618 ам.доллар байна. Нэг баррель түүхий газрын тосны үнэ одоогийн байдлаар 83.22 ам.доллар байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж