“Хурд”-ынханд Монголын зах зээл жижигдэв

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Хурд”-ынханд Монголын зах зээл жижигдэв

Хоёрдугаар сарын 26, 27-нд “Хайрын салхи” нэртэй тоглолтоо хийж фэнүүддээ бэлэг барьсан Хурд хамтлагийнхан одоо Хятадын хөгжмийн зах зээлд өрсөлдөхөөр зэхэж байна. 15 жилийн ойтойгоо золгож байгаа тус хамтлаг хятад хэл дээр гурван ч дуу дуулаад амжжээ. Бүр хятад хэл дээр цомог хүртэл гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Өмнөд хөршид цөөнгүй удаа тоглолтоо хийсэн манай уран бүтээлчдийг хятадууд сонсох дуртай байдаг гэсэн шүү. Их гүрний том зах зээлийг ашиглахаар шийдсэн “Хурд”-ынхан өвөрмонгол найзуудаараа хятад дуу зохиолгож, харин үгийг нь автоматаар сурч, ашиг орлогоо төлөвлөж сууна. Дашрамд дурьдахад саяхан гавьяат цол хүртсэн тус хамтлагийн дуучин Цогоо, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан гитарчин Нааяа нар энэ сарын эхээр цолныхоо мялаалгыг хийх гэнэ.
С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж