Олон улсын цагдаагийн байгууллагад ажилладаг жүдочид ирэх тавдугаар сард Улаанбаатар хотод цуглаж, аваргаа тодруулах ажээ. Цагдаа, цэргийнхэн гол төлөв хүчний халз тулааны төрлөөр хичээллэдэг тул бөхийн спортын сайн тамирчид гол төлөв энэ салбарт ажилладаг нийтлэг дүр төрх харагддаг. Одоогоор тэмцээний бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Сүүж” амралтад цугларалтад гараад байгаа аж. Дашрамд сонирхуулахад, манай цагдаагийн байгууллагын баг тамирчид дэлхийн цагдаагийн байгууллагуудын хэмжээнд чансаагаараа эхний гуравт ордог аж. Зохион байгуулагчдын хэлснээр тус тэмцээнд оролцохоор одоогийн байдлаар 5-6 орны баг мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.