Хүндийг өргөлтийн ахмад тамирчид хүч үзэв

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Хүндийг өргөлтийн ахмад тамирчид хүч үзэв

Хүндийн өргөлтийн ахмад тамирчид   Өвөрхангай аймагт хоёр хоногийн турш ширүүн өрсөлдөж, улсын аваргаа тодрууллаа. Энэ үеэр ахмад тамирчид нийлбэр дүнгээр 190 -220 кг ыг өргөжээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд  буюу гуравдугаар сарын 27-28-нд  хүндийг өргөлтийн ахмад тамирчид төмөр туйвантайгаа дахин уулзсан энэ тэмцээнд 40-49 насанд  Ганбаатар, 50-59 насанд Энхтайван, 60 аас дээш насанд Дуулга, Алтангэрэл, Хөхөө нарын ахмад тамирчид жин тус бүртээ түрүүлжээ. Ахмадын тэмцээний хүнд жингийн тамирчид залуу тамирчдаас дутахгүй өргөсөн нь тэмцээний онцлог байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж