Ричмонд хотын дунд сургуулийн 30 сурагч, багш, эмч нараас бүрдсэн баг удахгүй Монгол Улсад хүрэлцэн ирж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд Хүүхэд, сурагчдын сургалтын төв барихад оролцох аж. Энэхүү барилгыг барихад зориулж тэдгээр сурагчид гурван сарын турш хандивын аян зохион байгуулж нийт 17,000 канад доллар цуглуулсан байна. “Глобал Перспектив-Канад” хэмээх олон улсын, сайн дурын, төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг дээрх арга хэмжээний хүрээнд Ричмонд хотын дунд сургуулиас сайн үйлсийн аяныг дэлхийн 10 гаруй улсад өрнүүлээд байгаа гэнэ.
Уншигч та “Глобал Перспектив-Канад” байгууллагаас Ричмонд хотын дунд сургуультай хамтран Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд барих Хүүхэд, сурагчдын сургалтын төв”-ийн тухай сайн үйлсийн аян болон бусад мэдээллийг http://globalperspectivescanada.com/ цахим хуудсанд зочилж дэлгэрүүлэн үзэж болох юм байна шүү.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ