Урлагийн академи төгсөгчдийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Урлагийн академи төгсөгчдийн үзэсгэлэн нээгдлээ

И.Е.Репиний нэрэмжит урлагийн академи 1757 онд Хаант Орос Улсын нийслэл Санкт-Петербургт байгуулагдсан бөгөөд 1952 онд анх Монголын зураачид тус академид суралцаж төгсч байсан юм. Тэгвэл тус академийг төгссөн Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн танхимд нээлтээ хийлээ.  Төрийн шагналт, ардын зураач  Л.Гаваа, УГЗ А. Даваацэрэн, С. Дондог мөн нэрт зураач барималч Ц. Амгалан, До.Болд З.Уянга, С.Эрдэнэ нарын 60 гаруй  уран бүтээлч И.Е.Репиний нэрэмжит урлагийн академийг дүүргэсэн байдаг аж. Эдгээр уран бүтээлчид ХХ зууны дунд үеэс өнөө үеийг хүртэлх уран зураг, зураасан зураг, уран баримал, театр, киноны тайз чимэглэл зэрэг дүрслэх урлагийн бүх төрөлд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид билээ. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж