Нүүрс олборлолтыг жилд таван сая тоннд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Нүүрс олборлолтыг жилд таван сая тоннд хүргэнэ

Овоот Толгойн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Даланзадгад хотоос 320 км, Улаанбаатараас 950 км-ийн алсад оршдог. Овоот Толгойн хайгуулын өрөмдлөгийг анх 2005 онд хийсэн бөгөөд “Саусгоби сэндс” ХХК нь өнгөрсөн онд 1,3 сая тонн нүүрс олборложээ. Уг нүүрсний уурхай нь орчин үеийн шийдэл тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсаны дээр нүүрсний чанар тодорхойлох итгэмжлэгдсэн лабораторийг ажиллуулах болсон байна. Одоогоор тус уурхай дээр ажилчдын хотхон, засварын суурин цех баригдаж дуусчээ. Цаашдаа тус уурхайгаас жилд таван сая тонн хүртэлх хэмжээгээр нүүрс олборлохоор зорьж байгаа юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж