“Blackberry”-гийн ашиг 37 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Blackberry”-гийн ашиг 37 хувиар өсчээ

Бизнес хэрэглэгчдийн өргөн хэрэглээ болсон Blackberry гар утсыг үйлдвэрлэгч “Research in Motion” компанийн мэдэгдсэнээр өнгөрсөн улиралд бүтээгдэхүүний борлуулалт сайжирснаар тус компанийн ашиг 37 хувиар өсчээ. 2009 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хүртэлх гурван сарын хугацаанд Канадын “RIM” компани 710 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Гэтэл өмнөх оны мөн үед тус компани 518 сая ам.долларын ашиг олжээ. Харин компанийн нийт орлогын дүнг авч үзвэл 18 хувиар өсч, дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр орлого болон ашгийн дүн өсч байгаа боловч зах зээлд эзлэх байр суурийн хувьд төдий л өөрчлөлтгүй байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар “RIM” компанийн хамгийн том өрсөлдөгч нь “Apple” компанийн iPhone смартфөүн гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж