Хамгаалалттай улстөрч

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хамгаалалттай улстөрч

УИХ-д нэг бүдүүн хүн байна аа. Урьд нь бөс байсан юм. Байсан ч биш л дээ, одоо ч бөх хэвээрээ л байгаа. Түүнийг Хнэтийн аймгийн иргэд хоёр удаа сонгож УИХ-д суулгаж байгаа ч нутаг усныхаа төлөө “Энэ” гээд харуулчих ажил хийж амжаагүй л яваа гэж учир мэдэх хүмүүс шивнэлддэг юм байна лээ. Хууль зүйн байнгын хорооны дарга гэж яамнаасаа ч эрх мэдэлтэй албыг хашиж амжсан хашир толгой шүү, манай аварга. Насаараа хуульч хийж сайн, муугаа үзэж яваа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэг хэсэгтээ л удирдаж байсан гэхээр гайхах хүмүүс олон л юм билээ. Гэхдээ яахав, нэгэнт үнэн бодит амьдралыг яалтай. Хэд хоногийн өмнө намынхаа удирдлагуудад ил захидал илгээж асуудал үүсгэсэн дөрвөн гишүүний нэг нь Б.Бат-Эрдэнэ. Гэвч намын удирдлагууд нь Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нарыг ад үзэхээс биш түүний эсрэг нэг ч унагаагүй. Генсектэйгээ нэг нутаг болохоор хэл амны тойргийн гадна үлддэг ч байж магадгүй. Энэ бол түүний давуу тал. Тэгээд ч бөхөд хайртай ард түмэн түүн рүү боорлохыг тэвчихгүй. Тиймээс түүнийг хамгаалалттай улстөрч ч гэж болно. УИХ-д ороод ганц нэгхэн хууль санаачилж батлуулсан ч эхнээсээ амьдралд хэрэгжих боломжгүй гэгдэн гологдож байна. Энэ нь өнөөх “урт нэртэй хууль”. Гэвч манай аварга гандан буурахгүй нөгөө хуулиа өмгөөлж тэмцсээр л байна. За даа, нэг иймэрхүү том биетэй хүн их хуралд хууль батлаад сууж байна. Ер нь бөх болсныхоо ид хавыг ганц сайн ашигласан хүн гэвэл яах аргагүй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж