
…Ой санамжаа алддаг өвчтэй нэгэн эрэгтэй эмчид тусламж гуйн ирнэ. Эмч өвчний учир шалтгаан болон шинж тэмдгүүдийг илрүүлэхийг хичээсэн боловч бүтсэнгүй. Өвчтөний хариултууд бие биенээ үгүйсгэсэн байсан болохоор түүнээс ямар нэгэн ойлгомжтой зүйл олох арга байхгүй байлаа. Аз болоход эмч өвчтөний эхнэрийг дуудаж ирүүллээ. Тэр бүх асуултуудад тод бөгөөд итгэлтэйгээр хариулна, гэвч, гэнэт өөр нэг эмэгтэй гарч ирээд, өөрийгөө бас л өвчтөний эхнэр гэж хэлэхэд байдал бүүр ч ойлгомжгүй болж эхэлдэг. Эмч бараг л галзуурах шахна… Жүжиг цааш хэрхэн өрнөхийг та театрт ирж үзээрэй.
М.Дөл