Зохиолч Г.Аюурзана саяхан “Бөөгийн домог” гэх шинэ номоо гаргасан байна. Зохиогч уг бүтээлээ гурван жил дараалан Байгаль нуур луу очиж, судалгааны ажил хийж байж бичсэн гэнэ. Энэхүү ном нь бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, хайр дурлалын сэдвийг хүний оюун санааны далд орон зайд хөндсөн бүтээл болсон аж. “Бөөгийн домог” ном нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман юм .
Г.Даша