Урлагын бүтээлийн цуглуулагч, тэрбумтан Nasser David Khalili

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Урлагын бүтээлийн цуглуулагч, тэрбумтан Nasser David Khalili

1945 онд Иранд төрсөн. Британи-Ираны үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, урлагийн бүтээл цуглуулагч, филантропист Nasser David Khalili Лондонд амьдардаг. Тэрээр Их Британи, АНУ-ын иргэн. Их Британий “Sunday Times” сонин түүнийг 2007 оны хамгийн баян Их Британичуудын жагсаалтанд тавд бичиж байсан.  Тэрбээр Иран болон дорно дахины урлагийн бүтээл цуглуулдгаараа алдартай 20,000 гаруй бүтээл бүхий дэлхийн хамгийн том хувийн цуглуулгатай хүн гэж тооцогддог. “Oxford University” дээр Исламын урлагын судалгааний төв байгуулсан.  Түүнд “Westminster” хийдэд “Knight Commander” шагнал гардуулсан ба, хоёрдугаар Pope John Paul түүнд хүлэг баатар буюу “Knight” гэсэн цол олгож байсан юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард түүний 1200 гаруй ховор шаазангийн цуглуулгын 320-ыг нь Оросын Улсын Өвийн музей буюу алдарт Ермитажд тавьсан.  Тэрбээр тусгай хувийн нислэгээр Санкт Петрбургт ирж өөрийнхөө үзэсгэлэнгээ сонирхонгоо, хамт явсан хүмүүст зарим нэг тайлбар хийж байсан. Тухайлбал тэнд тавьсан гурван шаазан эдлэлийг 34 жилийн өмнө 16,500 ам.доллараар худалдаж авсан нь одоо 600 гаруй сая ам.долларын үнэтэй болоод байгаа гэж ярьсан. Мөн Ермитажад гаргаж байгаа үзэсгэлэнгийнхээ шаазангуудыг 150 сая ам.доллараар даатгуулсан тухайгаа мэдээлсэн. Энэ дүн хэдий их сонсогдож байх авч түүний 20 мянга гаруй ховор эдлэлийн цуглуулгийн хажууд юу ч биш. Тэрбээр Лондонд байрладаг “Sotheby” дуудлага худалдааны төвийн байнгын оролцогч бөгөөд “Түүнд байхгүй зүйл гэж байхгүй. Тэр зах зээлийг тодорхойлдог” гэж талаар “Sotheby”-н Дорно дахины урлагын хэлтсийн дарга Edward Gibbs ярьсан.
Ноён Khalili ямар нэг өмч хөрөнгө өвлөөгүй бөгөөд Иранаас 1967 онд гарч явах үедээ халаасандаа 750 ам.доллартай байсан гэдэг. Түүнээс хойш бизнес хийн хөрөнгө босгосон бөгөөд түүнийхээ хажуугаар урлагын цуглуулга хийж өргөжүүлсэн. Судлаачдын тайлан дүгнэлтээс үзвэл дэлхийн ховор эдлэл, урлагийн бүтээлийн зах зээлийн жилийн эргэлт 43 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж