Ам.долларын арилжаа болсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Ам.долларын арилжаа болсонгүй

Ээлжит валютын дуудлага худалдаа өчигдөр болж өнгөрлөө. Энэ өдрийн дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах болон худалдан авах саналыг Монголбанкинд ирүүлээгүй учраас ямар нэгэн арилжаа хийгдээгүй байна. Үүнээс харахад ам.долларын илүүдэл болон дутагдал гараагүй гэж хэлж болохоор аж. Өчигдрийн байдлаар ам.долларын албан ханш 1252,69 төгрөг байлаа. Харин ченжийн захад 1250 төгрөгөөр аваад 1254 төгрөгөөр зарж байв.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж