“We Are The World” дууг “Universe Best Songs”-ын шилдэг 25 дууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“We Are The World” дууг “Universe Best Songs”-ын шилдэг 25 дууллаа

Дэлхийд алдартай “We Are The World” дууг “Universe Best Songs-2009” фестивалийн шилдэг 25 оролцогч дуулжээ. Энэ жил  “Universe Best Songs-2010” фестиваль  “Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэлээр сэтгэцгээе” уриан дор зохион байгуулж байгаатай аж. Иймд тус шилдэг 25 оролцогч дэлхийд алдартай “We Are The World” дуулсан байна. Энэ дууг анх 1985 онд Африкийн өлсгөлөнтэй тэмцэхэд зориулан попын хаан Майкл Жексон, Lionel Richie нар үгийг нь зохиож  тухайн үеийн шилдэг 40 дуучдаар дуулуулан нийт 60 сая ам.долларын хандив цуглуулж байжээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж