Сони эриксон опен тэмцээний 4-р шатны ээлжит дуулианыг дэлхийн чансааны тэргүүн теннисчин Рожер Федерер тарьлаа. Швейцарь теннисчин тус тэмцээний 16-т эрэмбтэй Чехийн Томаш Бердихтэй 4-р шатанд таарч тоглосон бөгөөд 2 теннисчний сүүлийн 8 учраанд бүгдэд нь Федерер илүүрхэж байжээ. Гэвч энэ орой бүх зүйл өөр байлаа. Нийтдээ 2 цаг 51 минут үргэлжилсэн тоглолт тайбрект хүрч улмаар 6-4, 6-7, 7-6 харьцаатай Бердихийн ялалтаар өндөрлөснөөр федерер тэмцээнээ дуусгасан байна. Харин Бердих шөвгийн 8-т Фернандо Вердаскотой учраа таарчээ. Ингэснээр шөвгийн 8-т эрэгтэй ганцаарчилсан төрөлд хамгийн өндөр чансаатай нь 4-т бичигдсэн Рафаел Надаль үлджээ.