Арсенал өнөө шөнө түүхийн эсрэг…

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Арсенал өнөө шөнө түүхийн эсрэг…

2006 оны аваргуудын лигийн финалын тоглолт өнөө шөнө эргэн ирэх гэж байна. Тухайн үед Каталончууд 2-1 харьцаатай хожиж 2 дох удаагаа цомыг хүртэж байсан бол одоо Арсен Вэнгэрт өшөө авах боломж гарч ирж байгаа юм. Гэхдээ энэ боломжийг ашиглахад багагүй саад бэрхшээл байгаа бөгөөд Аарон Рамси, Робин Ван Перси, Киеран Гиббс нар бэртлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол багийн гол тоглогч Сеск Фабрегас хэрхэх нь тодорхойгүй байна. Амралтын өдрөөрд прьемиер лигт хийсэн тоглолтондоо Бирмингем Сититэй 1-1 харьцаатай тэнцэж Ман Ю-гаас 4 оноо дутуу болж ирсэн Арсеналын бүрэлдэхүүнд өнөө шөнө хаалгачаар Альмуниа, хамгаалагчдаар Саня, Вермаелэн, Кампелл, Кличи, хагас хамгаалалтанд Сонг, Фабрегес Диаби, довтлогчоор Росицки, Аршавин, Бентнер талбайд гарж магадгүй байна. Тэдний эсрэг Барселон багаас Андриес Иниеста, Эрик Абидал нар тоглох боломжгүй юм. Каталончууд бараг өөрийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээр талбайд гарах бөгөөд Месси Ибрахимович Анриг хагас хамгаалалтын шугамаас Яаяа Туре, Сейду Кейта, Шави Эрнандез дэмжихнээ. Тэдний дундаас франц довтлогч Тиерри Анри онцлох тоглогч бөгөөд 1999-2007 оныг хүртэл Арсеналын гол довтлогч байсан Анри хуучин талбайдаа эргэн ирэх юм. Франц мэргэжилтэн Арсен Венгэр тоглолтын өмнөх хэвлэлийн ингэж хэлжээ.
Арсен Венгэр : 2006 онд бид талбай дээр 10 уулаа үлдэж улмаар хожигдсон. Одоо үүнийхээ хариуг авах боломж байна. Өнөө оройн тоглолтонд багуудын тактик илүү голлох үүрэгтэй байна байх. Ийм 2 багийн тоглолт хэзээ ч уйтгартай болохгүй. Мөн Тиерри Анриг хүн бүр алга ташин угтах авах байх. Гэвч шүгэл дугарсанаас хойш тэр бол манай өрсөлдөгч байх болно.
Текст : Арсен Венгэрийн довтолгоог намжаахаар Барселонагийн арыг эгнээг Дани Альвес, Пуёол, Жерард Пике, Алехандро Милита нар гарна. Тоглолт өнөө шөнө 02 цаг 45 минутаас эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж