Гуравдугаар сарын эцсийн дүнгээр Японы экспорт сүүлийн зургаан жилийн дээд төвшинд хүрлээ гэж ”Reuters” агентлаг мэдээллээ. Гэвч Японд эдийн засаг нь зогсонги байдалд орж, япончуудын цалин орлого хоёрдугаар сарын байдлаар 21 дэх сардаа унаж, шагнал урамшуулал багассан хэвээр байна. “Урт хугацаандаа дотоодын эрэлт ямар байх, хэр хурдан сэргэхээ сайн тооцоолж чадахгүй байгаа тул компаниуд хөрөнгө оруулалт хийж, цалин нэмэхдээ хашир хандаж байна. Компаниуд дотооддоо хөрөнгө оруулалт хийхээс илүү Хятадад автомашин нийлүүлэх зэргээр гадаадын улсуудтай хамтарч ажиллахыг илүүд үзэж байна “ гэж “JPMorgan Securities Japan” компанийн захирал Masamichi Adachi ярьж байна. Тоо баримтаас үзвэл энэ гуравдугаар сарын эцсийн байдлаар экспортын хэмжээ 2004 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Үүний цаана Японы олон компани ашигтай ажиллаж байна гэсэн үг юм. Тухайлбал газар шорооны ажил гүйцэтгэгч тоног төхөөрөмжийн дэлхийн хоёрт ордог том үйлдвэрлэгч “Komatsu”-гийн бүтээгдэхүүний эрэлт Хятадад сүүлийн нэг жилд асар нэмэгдсэн бөгөөд жилийн дотор Хятад руу экспортолсон хэмжээ нь 40 хувиар нэмэгдсэн.
Хэдийгээр экспорт сайн байгаа ч дотоодын эдийн засгийн байдалд төдийлөн нөлөөгүй байна гэдгийг Японы хөдөлмөрийн яамнаас хийсэн өвлийн бонус шагналын судалгаа харуулж байна. 2009 оны өвлийн бонус 2008 оны бонусын дүнгээс 9.3 хувиар буурч 380,258 иен /4,099 ам.доллар/ болсон. Жилийн өмнөх дүнтэй харьцуулбал хоёрдугаар сарын байдлаар Япон иргэдийн цалин 0.6 хувиар буурсан байсан. Ажил эрхлэлт өссөн ч одоогийн байдлаар Японы ажилгүйдэл 4.9 хувьтай байна.

Т.Санаа