Селин Лебрун зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Селин Лебрун зодог тайлна

Францын нэрт жүдоч Селин Лебрун их спорттойгоо салах ёс гүйцэтгэхээр шийджээ. Хэдхэн хоногийн өмнө болсон дэлхийн шилдэг 16 жүдочийн “Мастерс”-аас мөнгөн медаль хүртсэн тэрбээр залуучуудад боломж олгох үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан байна. Өдгөө 34 настай франц бүсгүй ДАШТ-д 2001 онд үнэмлэхүйд түрүүлж, 2001, 2005, 2010 онд -78 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн медалийнх нь цуглуулгад Европын АШТ-ий алтан медаль тав, мөнгө, хүрэл тус бүр хоёр бий. Лебруны хүртэж чадаагүй ганц зүйл цол нь олимпийн аварга. Тэрбээр “Сидней-2000”-д аваргын төлөө БНХАУ-ын Тан Линд ялагдаж, мөнгөн медаль хүртэж байв.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж