Ирланд банкууддаа их хэмжээний тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Ирланд банкууддаа их хэмжээний тусламж үзүүлнэ

Банкнууддаа их хэмжээний тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж Ирландын Засгийн газар мягмар гаригт мэдээллээ. Банкны салбартаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 22 тэрбум еврогийн /30 тэрбум ам.доллар/ тусламж үзүүлэх нь тус улсын банкны салбарт нүүрлээд байгаа хямралыг арилгахад тусална гэж үзэж байна. Сангийн сайд Brian Lenihan одоо банкны салбарт байгаа 21.5 тэрбум ам.долларын муу зээлийг тус улсын шинээр байгуулагдсан “муу зээлийн банк” Үндэсний хөрөнгийн удирдлагын агентлагт шилжүүлэх шийд гаргаснаа мэдээлсэн. “Үс засалтаар” танаж авах муу зээлийн хэмжээ банкнуудын хувьд янз бүр байгаа бөгөөд “Bank of Ireland”-ад 35 хувь эзэлж байгаа бол “Irish National Building Society” –ын хувьд 58 хувь байна. Ийм алдагдал гарсан гэдгийг дээрх банкууд хүлээн зөвшөөрөх ёстой гэж сайд мэдэгдсэн. Ирландын засгийн газар “Bank of Ireland”-д 16 хувь эзэмшдэг ба “Аllied Irish”-д 25 хувь эзэмшдэг. Lenihan Ирландын парламентад төлөвлөгөөгөө танилцуулахын өмнө энэ оны эцэс гэхэд банкнууд найман хувийн нөөцтэй байх ёстой, түүний долоон хувь нь хувьцаа байх ёстой гэсэн шалгууртаа хүрэх ёстой гэж мэдэгдсэн. Найман хувийн босго нь Их Британитай адилхан хэдий ч Их Британид дөрвөн хувь нь үнэт цаас байхыг шаарддаг. Засгийн газрын уг төлөвлөгөөг Европын Комисс баталсны дараа хэрэгжиж эхлэх юм байна. Засгийн газар “Irish Nationwide Building Society”-д 2.7 тэрбум евро, “EBS Building Society”-д 100 сая еврогийн зузаатгал хийнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж