“HDTV”-үүд байгальд муу нөлөөтэй. Үүнийг нуух аргагүй. Телевизорууд хүрээлэн орчинд муу нөлөөтэй. Тэднийг хүнд метал, химийн хорт бодисоор бүтээдэг. Гэрт байгаа нэг телевиз жилд 1,200 паунд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг гэж АНУ-ын Байгаль хамгааллын агентлаг /Environmental Protection Agency = EPA/ тооцоолдог. ТВ унтраастай байхдаа ч эрчим хүч шатааж байдаг. Тиймээс онц чухал шаардлагатай биш төхөөрөмжийн хувьд энэ бол нилээн өндөр үзүүлэлт. Сайн мэдээ гэвэл технологийн дэвшлийн ачаар ТВ үйлдвэрлэгчид хүний нүдэнд ээлтэй бас байгал орчинд хал багатайманай гаригийн аль алинд нь урьд өмнөхөөс ээлтэй ТВ-үүд үйлдвэрлэх боломжтой болоод байна. Байгальд ээлтэй ТВ олж авах нь няхуур судалгаа шаардаж магадгүй. Хэрвээ хүсэх юм бол ямар ТВ-үүд хэр их цахилгаан зарцуулдаг талаар мэдээллийг олж авч болно. Гэсэн ч жаахан цахилгаан хэмнэлтийг маркетингийн сурталчилгаа өөрөөр танилцуулах нь бий. Тухайлбал “Visio LCD” TV-үүд дээр “Eco HD” гэсэн шошго байдаг. Энэ нь “Energy Star” стандартын дагуу бусад зурагтнаас 20 орчим хувийн цахилгааны хэмнэлттэй байдаг.
Онолын хувьд “Energy Star” стикертей зурагт хайх нь зөв эхлэл болно. Гуравдугаар сарын 16-ны байдлаар 1,100 гаруй зурагт “Energy Star” стикертэй байсан. Тиймээс сонголт хийхэд төвөгтэй болж магадгүй. Гэвч энэ оны тавдугаар сарын нэгнээс “Energy Star”-ын шинэ стандарт мөрдөгдөж эхлэх үед ТВ-үүдийн байдал ялгарч ирж магадгүй. Жишээ нь шинэ стандартаар 43 инчийн HDTV 45 гаруй хувийн цахилгааны хэмнэлттэй байж “Energy Star” стикер авах эрхтэй болно.
Ерөнхийд нь ярьвал, LED арын гэрэлтүүлэгтэй LCD ТВ-үүд илүү байгальд ээлтэй. Тэдгээр нь флуоресент гэрэлтүүлгийн технологи ашигладаг плазма юм уу ердийн LCD ТВ-үүдээс хамаагүй байгальд ээлтэй. Флуоресент лампууд туяаныхаа 80 орчим хувийг дулааны хэлбэрээр ялгаруулдаг нь маш их эрчим хүч үргүй зарахад хүргэдэг гэж “Energy Star”-ын вэб хуудсандаа бичсэн байдаг. Харин зөв угсарсан LED-үүд цахилгаанд илүү хэмнэлттэй ба гар хүрэхэд ихэвчлэн хүйтэн байдаг.
LED-үүд мөн флюросент гэрэлтүүлэгт ашигладаг хорт бодис болох меркюри хэрэглэдэггүй. Тиймээс олон жилийн дараа ашигласан LED зурагтаа хаях буюу дахин боловсруулалтанд өгөх үед илүү бага хорт бодис ялгаруулах болно. LED зурагтууд дүрс ялгаруулалтын хувьд ердийн LCD зурагтаас хамаагүй илүү бөгөөд чанарын хувьд бараг плазм зурагт шиг ялгаруулж чаддаг. Плазм зурагт LED-г бодвол жилд дөрөв дахин их эрчим хүч хэрэглэдэг бөгөөд зарим судалгаа плазм зурагтыг хөргөгч шиг цахилгаан хэрэглэдэг гэж дүгнэсэн байдаг.
А.Төгөлдөр