Орост алан хядагчид дахин бөмбөг тэсэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Орост алан хядагчид дахин бөмбөг тэсэлжээ

Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болох Умард Кавказын Дагестан дахь Кызлярь хотод алан хядагчид хоёр удаа бөмбөг дэлбэлж 9 хүн амь үрэгдлээ гэж олон улсын агентлагууд мэдээлж байна. Албан мэдээгээр бол алан хядагчдын унаж явсан эхний машин орон нутгийн дотоодыг хамгаалах албаны байранд дөхөж ирээд дэлбэрчээ. Дараагийн бөмбөг 20 минутын дараа мөн тухайн гудамжинд дэлбэрсэн байна. Иймэрхүү хосолсон дэлбэрэлт өмнө нь Москвад гарч 39 хүний аминд хүрээд байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж