Сомалийн далайн дээрэмчид Энэтхэгийн найман хөлөг онгоцыг барьцаалав

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Сомалийн далайн дээрэмчид Энэтхэгийн найман хөлөг онгоцыг барьцаалав

Сомалийн далайн дээрэмчид Энэтэхэгийн найман хөлөг онгоцыг зэрэг барьцаалан эзэлсэн тухай  Times Now  гэх энэтхэг сайт мэдээлсэн байна. Дээрэмчид барагцаалбал 120 далайчдыг барьцаанд авсан ажээ. Хөлөг онгоцнууд Сомалийн боомтоос Дубайн зүг явж байсан гэнэ. Тэднийг дөнгөж боомтоос гарангуут барьцаанд авчээ. Дээрэмчид одоогоор ямар шаардлага тавиагүй байгаа юм. Энэтхэгийн Тэнгисийн цэргийн флот энэ мэдээллийг баталсан байна. Цэргийнхэн дээрэмчидтай холбоо тогтоон барьцааныханыг чөлөөлүүлэхээр оролдож байгаа гэнэ. Кенийн тэнгисийн цэргийнхэн барьцаалагдсан онгоцны нэгтэй холбоо тогтоосон ба тэднийг Сейшелийн арлын боомтод авчирсан гэнэ. Бусад хөлөг онгоцнууд ч тэр районд байгаа бололтой. Энэ хэргийн дараа Энэтхэг улс Адены булан дахь усан цэргийн эргүүлээ нэмэгдүүлэхээр шийдсэн гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж