Б.Батмөнх: Тавантолгойд шалгарах хөрөнгө оруулагч нь нүүрсний хэрэглэгч, худалдан авагч байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Б.Батмөнх: Тавантолгойд шалгарах хөрөнгө оруулагч нь нүүрсний хэрэглэгч, худалдан авагч байж болохгүй

“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголын нүүрсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батмөнх тэй ярилцлаа.

-Тавантолгойн асуудал олны анхаарлыг татсан хэвээр буй. Ялангуяа ашиглалтын талаар олон иргэн санал хуваагдаж байх шиг байна. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

 -Бид энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олборлолтын өртөг, хэмжээ, борлуулах үнэ гэсэн гол хүчин зүйлүүдийг зайлгүй тооцож үүнд  анхаарлаа хандуулах ёстой гэж хэлмээр байна. Уурхай гэдэг нь тухайн ордыг ямар хугацаанд, ямар техник технологийн загварчлалыг ашиглан, хамгийн бага зардлаар хаягдал багатайгаар нөөцийг бүрэн гүйцэд олзворлох шийдэл юм.
Уурхайн хувьд олзворлож буй бүтээгдэхүүний өөрийн өртөг нь хамгийн гол хүчин зүйл бөгөөд түүнийг урт хугацаанд хамгийн бага, тогтвортой байлгах нь гол зорилт. Таван толгойн нүүрсний орд нь геологийн тогтоц, ашиглалтын нөхцөлийн хувьд тийм таатай биш хүндрэлтэй ангилалд ордог бөгөөд  ихэнх нөөцийг ил уурхай хэлбэрээр ашиглах хэрэгтэй. Гэхдээ ашиглалтын явцад  ил аргаар авах бололцоогүй, хаягдах магадлалтай нэлээдгүй хэмжээний нөөцийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлыг давхар шийдэж өгөх нь чухал. Өнөөдөр дэлхийн уул уурхайн практикт маш олон төрлийн олборлолтын загвар, техник технологийн шийдлүүд нэвтрээд байгаа бөгөөд тус ордтой төсөөтэй тогтоцтой ордыг ашиглаж байгаа олон жишээ бий. Тиймээс  Тавантолгойн  ордын ашиглалтын хувьд техник технологийн сонголтоос илүүтэйгээр  үр ашиг, өртөг зардал,  менежментэд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй.

-Таны ярьж байгаа энэ асуудал дээр Төмөр замын дэд бүтэц ч хамаарах  байх?

-Тэгэлгүй яахав. Төмөр замын дэд бүтэц нь тухайн орд газраас их хэмжээгээр олборлолт хийж борлуулах боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл. Гэхдээ тус бүс нутгийн онцлог болон байршлын хувьд ойр бусад орд газруудын хэ­тийн хөгжлийн төлөвийг хар­галзан аль нэг төслөөс нь сан­хүү болон бүтэц зохион бай­гуу­лалтын хувьд хараат биш, эдийн засгийн үр ашиг бүхий, шу­дарга өрсөлдөөн, ижил нөх­цөл, үнэ тарифыг хэрэг­лэгчд­дээ санал болгох бие даасан компани хэлбэрээр зохион байгуулах ёстой болов уу. Нөгөө талаар томоохон орд газруудын хувьд эрчим хүч­ний эх үүсвэрийн асуудал нь зайлшгүй шийдэх ёстой чухал асуудлын нэг бөгөөд энэ нь олборлолтын өртөг зардлыг хямдруулах нэгэн томоохон хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тавантолгойн орд газрыг түшиглэн бага болон томоохон цахилгаан станц байгуулах төслүүд санаачилж зарим нь хэрэгжүүлэх шатан­даа ороод байгаа. Энэ бодит байдал дээр үр дүнтэй байгаа ч нөгөө талаар эргэж харах асуудал цөөнгүй байгааг тэм­дэглэх хэрэгтэй юм.

-Тодруулбал, яг юуг илүү  ан­хаарах ёстой гэж?

-Учир нь Тавантолгойн орд газраас олзворлох эрчим хүч­ний нүүрс нь гадаад зах зээлд өрсөлдөх чадвар бүхий  сайн чанарын экспортын бүтээг­дэ­хүүн. Одоогийн зах зээлийн ханшаар энэ төрлийн нүүрсний үнэ нь нэг тн нь 80-110 ам.дол­лар байна. Энэ нь Таван­толгойн орд газар дээр цахил­гаан станц байгуулж,  эрчим хүчний үйлд­вэрлэл явуулс­наар жилдээ ойролцоогоор 200 сая ам дол­ла­рын нэмэлт ашиг бий болгох боломжтой экспортын бүтээг­дэ­хүүнийг дотооддоо хэрэг­лэнэ гэсэн үг. Гэтэл энэ ордоос хойд зүгт 300 км орчим зайд Тэвшийн Говь хэмээх нэг тэр­бум шахам тонн хүрэн нүүрс­ний нөөцтэй томоохон орд оршдог бөгөөд дэд бүтцээс алслагдсан байр­шил болон нүүрсний чанараас шалт­гаалан зах зээлийн эргэл­тэд орж ча­дах­гүй байна. Хүрэн нүүрсийг биет байд­лаар нь экспортод гаргах нь төдийлөн ашигтай биш. Учир нь, хүрэн нүүрс илч­лэг муу­тай­гаа­саа болоод олон улсын зах зээлд үнэ багатай, тээвэр­лэ­хэд зар­дал их  учир экспорт­лоход эдийн засгийн хувьд үр ашиг муутай  байдаг.

-Тэгвэл  энэ асуудал дээр ямар хувилбар байгаа юм?

-Дээрх нөхцөл байдлыг дүг­нэн бодоход бид өндөр үнээр борлуулах бололцоотой нүүр­сээ экспортолж, зах зээ­лийн эргэл­тэд орж чадахгүй бай­гаа хямд өртөг бүхий хүрэн нүүрс­ний орд газраа түшиглэн  ца­хилгаан станц байгуулж, ту­хайн бүс нутагт хэрэгжиж буй Таван­толгой, Оюутолгой зэрэг уул уурхайн төслүүдийн ца­хил­гаан эрчим хүчний эх үүсвэрийг хангах, улмаар Улаанбаатар хотын хомсдож буй эрчим хүч­ний зарим хэ­рэг­цээг хангах бү­рэн боломж­той. Энэ хувилбар нь эдийн засгийн өгөөж, үр ашиг та­лаа­саа хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Хятад, Солон­гос, Япон бо­лон бусад то­моо­хон зах зээлд Тавантолгойн орд газрын бү­тээг­дэхүүн болох өндөр чана­рын эрчим хүчний болон кокс­жих нүүрс маш хямд үнэтэй, боловсруулагдаагүй байна гэ­сэн хүлээлтийг үүсгэж байгаа. Өнөө­дөр дэлхийн зах зээлд түүхий буюу боловсруу­лаг­даа­гүй нүүрс экспортлох гэдэг ойл­голт бараг байхгүй болж бай­на. Учир нь нүүрсний салба­рын томоохон нийлүүлэгчид нүүрсийг угаах, баяжуулах, ангилан ялгаж баяжуулах, кокс­жуу­лах, мөн түүнчлэн төрөл бү­рийн нүүрсийг хооронд нь хольж баяжуулах зэрэг олон төрлийн баяжуулал­тын тех­нологийг ашиг­лан хэрэг­лэгч, худалдан авагч­дын­хаа хэрэг­лээ­ний онцлог, шаард­лагад нь тааруулан төрөл бүрийн чанар үзүүлэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж бай­на. Жишээлбэл, БНХАУ-ын нүүрсээр баялаг хойд мужуу­дын нэг болох Шань­сид олон төрлийн нүүр­сийг холин бая­жуулж, хэрэг­лэгчд­дээ сайн ча­нарын, тогт­мол үзүүлэлт бүхий нэлээд олон төрлийн брэнд бүтээг­дэ­хүүн үйлдвэр­лэн до­тоо­дын болон зүүн өм­нөд Азийн зах зээлд нийлүүлж, өн­дөр хэм­жээ­ний ашиг олж бай­гаа прак­тик ч бий.
Монгол Улсын нүүрсний нөө­цийн дийлэнх хэсгийг хү­рэн нүүрс бүрдүүлдэг. Батлагдсан нөөцийн ихэнх хэсэг нь Улаан­баатараас урагш төмөр замын дагуу байршилтай байдгийг бид мэднэ. Таван­тол­гойн ор­дын өндөр чанартай нүүр­сийг Сайн­шандад тээвэр­лэн ав­чирч, тухайн бүс нутагт байгаа хү­рэн нүүрстэй хольж бая­жуу­лан, нүүрсний овор хэмжээг ихэсгэн эрчим хүчний брэнд нүүрс болгон экспортод гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байхыг дээрх жи­шээнээс харж болно. Ер нь  маш өндөр чана­рын кокс­жих нүүрсийг дангаар гаргах нь сүүнийхээ өрөмийг хүнд өг­сөн­тэй ижил зүйл биш үү. Таван­тол­гойн төсөлд тө­рөөс хатуу баримтлах нэг гол бод­лого нэ­мүү өртөг шингэсэн бү­тээг­дэ­хүүн үйлдвэрлэх яв­далд юм. Нэмүү өртөг шингэ­сэн, хэрэг­лэгч­дийнхээ онцлог, шаард­лагад тусгайлан нийц­сэн, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэж гаргах нь бү­тээг­дэхүүний зах зээлд өрсөлдөх чад­ва­рыг дээшлүүлж, болом­жит дээд үнээр борлуулах боломж олгох ба тээврийн зардлын ачааллыг даах болол­цоог бүрдүүлнэ.

-Тавантолгойн ордын  гэрээт олборлогчийг яаж шалгаруулах бол гэж асуу­маар байна?

-Монгол Улсын Засгийн га­зар Тавантолгойн орд газрыг 100 хувь төрийн мэдэлд байх ёс­той гэж зарлан тус ордод ол­бор­лолт явуулах Гэрээт олбор­логч ( Contract Miner / Operator) шалгаруулахаар болсон. Уг шалга­руу­лалтад Peabody, Shenhua, Xstrata, Vale,  Renova зэрэг дэлхийн уул уурхайн салбарын томчууд Монголын баялагаас хувь хүртэх, ашиг олох,  хянал­таа тогтоох зэрэг тус бүр өөр өө­рийн сонирхол, зорилгыг агуу­лан өрсөлдөж, бид ч тэд­нийг  дэмжих, эсэр­гүү­цэх, улс­төр­жүүлэх, геопо­лит­икийн со­нир­холдоо ашиг­лах зэрэг элд­вээр ярьж хэлэл­цэж байна.

-Энэ төслийн зорилго чу­хам юу юм.  Монгол Улсын ашиг сонирхолд нийцэх үү, төс­лөөс Монгол Улс юу хү­лээж  байна?

-Ерөнхийдөө асуудлыг ир­гэд ойлгож байгаа. Миний харж байгаагаар уул уурхайн шил­дэг, тэргүүний техник техно­ло­гийг нэвтрүүлэн  эзэмшиж, хам­гийн бага зардал, өртгөөр их хэмжээ­ний олзворлолт хийж, өндөр хэмжээний ашиг олохын тулд нүүрсийг боловс­руулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, бо­лом­жит дээд үнээр  хөрш бо­лон гуравдахьч орнуудын зах зээлд борлуулж, их хэмжээний валютын нөөцийг бий болгох гэ­сэн байдлаар ерөнхийд нь томь­ёолж болох юм. Гэхдээ энэ томьёоллоо богино болон дунд, урт   хуга­цаа­ны  гэж ялга­вар­тай тодор­хойлох хэрэгтэй.
Энэхүү төслийн үр дүнд  Мон­гол Улс уул уурхайн олб­вор­лолтын шилдэг, тэргүүний техник  технологийг нэвтрүү­лэн эзэмшиж, орчин үеийн дэв­шилтэт техник технологид суу­рилсан  нүүрс-химийн  болон  металлургийн томоохон цог­цол­бор байгуулж, түүнд ажил­лах боловсон хүчнийг бэлтгэж, тээвэрлэлтийн хуваарилалт болон ачааллыг даах төмөр зам татаж, эрчим хүчний дэд бү­т­цүүд бий болгож, дээрх цог­цолборуудад үйлдвэрлэгдсэн бү­тээг­дэхүүний чанар, хэм­жээг таашаадаг зах зээл, хэ­рэг­лэгчтэй болж үлдэх нь хам­гийн гол зорилт байх ёстой. Тэгэхээр эх­ний ээлжинд бид энэ ордыг хэдэн жилийн хуга­цаа­тай ол­бор­лолтын гэрээгээр өгөх вэ гэд­гийг нухацтай бодож түү­нээс гарах үр дүнг харах ёстой.  Чухам ямар хугацаанд бид энэ бүхнийг бий болгож чадах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй байна. Зөвхөн үүний дараа л Тавантолгойн төлөө өр­сөл­дөж буй уул уурхайн дэл­хийн том­чуудаас хэнтэй нь ажиллах вэ. Ямар шаардлагыг хан­гасан компани бидний со­нир­холд нийцэх вэ гэдгийг тодруулах ёстой байх.

-Таны бодлоор ямар ком­­­пани  Монгол Улстай энэ төсөлд хамтран ажиллах боломжтой вэ?

-Нэгдүгээрт, тухайн түнш нь тухайн нүүрсний Ху­дал­дан авагч болон хэрэг­лэг­чийн тө­лөө­лөл биш байх ёстой. Энэ бол биз­несийн алтан дүрэм. Ийм төр­лийн түнш нь тухайн уур­хайн олборлолтын зардлыг байж болох хамгийн өндөр төвшинд өсгөж, бор­луулах үнийг хам­гийн доод хэмжээнд барих бодлого явуулах нь гарцаагүй. Учир нь энэ түнш  өөрөө хэрэг­лэгч учраас Мон­го­лоос импорт­лох нүүрсээ өн­дөр үнээр худал­дан авахыг хүсэхгүй нь ойл­гомж­­той. Та­ван­толгойн төсөлд шал­га­рах ком­пани маань бү­тээг­­дэ­хүү­нээ өндөр үнээр бор­луу­лан ашиг олох сонир­хол­той байх ёстой болохоос өөрөө хэрэг­лэх сонирхолтой байх нь биз­не­сийн үндсэн утга санаа, зо­рил­гыг алдагдуулах билээ.
Хоёрдугаарт, аливаа улс төр, геополитикийн бод­ло­гоос ангид,  хөрш орнууд ба бусад ком­паниудын  нөлөө­лөлд ороо­гүй. Өнөөдөр дэлхийд түүхий эдийн төлөөх дайн хаа сайгүй явагдаж байна. Тэргүүлэгч гүрнүүд түүхий эдийн бааз болон эх үүсвэрүүд дээр хя­нал­таа тогтоох сонирхол их болсон бөгөөд энэ нь  улс төрийн бодлогоор хал­хавч­лагдан хэ­рэг­жиж байна. Энэ­хүү бод­ло­годоо үндэс­тэн дам­насан то­моо­хон компа­ниу­дыг ашиглаж байгаа нь сүү­лийн үед олон жишээн дээр харагдаж байгаа билээ. Ингэж хяналтаа тогтоос­ноор хямд үнэ бүхий түүхий эдийн эх үүсвэрээр зөвхөн өөрсдийгөө хангах дагавар бааз болгоод зогсохгүй тухайн түү­хий эдийн өрсөлдөх чадвар, олзвор­лол­тын хэмжээ, үнийн бодлогод нөлөөлөх,  дампуу­руу­лах, цаа­шил­бал улс төр­жүү­лэн ашиг­лал­танд оруу­лахгүй байх зэрэг сөрөг бод­ло­­гуудыг авч хэрэг­жүү­лэх магад­лалтай юм. Өнөөгийн нөх­­цөл байдлаас дүгнэн үз­вээс. Гуравдугаарт, Орос, Хя­тад болон түүнчлэн гурав дахь зах зээлд нэвтрэн нүүрсээ хамгийн сайн буюу дээд үнээр борлуулах чадвар турш­лага­тай байх. Дэлхийн уул уурхайн тэр­гүүлэгч томоохон компа­ниуд нь Азийн зах зээлд тэр дун­даа Хятад, Япон, Солон­госын зах зээлд түүхий эдээ тогтмол борлуулдаг. Бидний сонгох түнш тухайн зах зээ­лийн нөхцөл байдлын та­лаар сайтар мэдээлэлтэй, бор­луу­лалтын сувагтай байхаас гад­на ялан­гуяа худалдааны то­моохон компаниуд буюу Com­modity Trader-үүдтэй сай­тар холбог­дон ажиллах чад­вартай байх ёстой. Ер нь  Commodity Trader  нь мэ­дээ­лэл судалгаан  дээр тулгуур­лан  дэлхийн аль ч зах зээлд түүхий эдийн үнийг хам­гийн өндрөөр тогтоон бор­луул­даг мэргэшсэн байгуул­ла­гууд юм.
Хэдийгээр Хятад улс гол зах зээл гэдгийг хүн бүхэн ойл­гож байгаа ч энэ нь Хятадын компани  л заавал хятадын зах зээлд борлуулах ёстой бас чадвартай гэсэн үг биш. Хята­дын зах зээлд дэлхийн уул уурхайн олон компаниуд ам­жилт­тай ажиллаж, түүхий эдээ нийлүүлж байгааг бид бо­дол­цож үзэх л ёстой байх.  
Дөрөвдүгээрт, Уул уур­хайн сал­барт туршлагатай,  нэр хүнд­тэй. Мэдээж Таван Тол­гойн төсөлд өрсөлдөж байгаа дээр дурдсан компаниудын аль нь ч гэсэн  уул уурхайн салбарт туршлагатай, нэр хүндтэй бө­гөөд дэлхийн өнцөг булан бүрт төрөл бүрийн уул уурхайн төслүүдийг янз бүрийн техник технологи, аргачлал ашиглан хэрэгжүүлж байгаа  гэдэгтэй хэн ч маргахгүй  байх. Гэхдээ аль нь хамгийн өндөр үр ашиг­тай ажилладаг вэ гэдгийг нь харь­цуул­сан байдлыг олж ха­ра­хад сонин дүгнэлт гарсан байс­ныг хэлмээр байна. Жи­шээ­лбэл, өрсөлдөж буй хоёр компанийн нэг компани нь нөгөө ком­па­нийхаа ашиглаж байгаад ашиг­гүй гэж үзээд орхисон уурхайг авч өндөр ашигтай ажиллуулж байгаагаас үзэхэд зөвхөн тех­ник техно­ло­гид бус  менеж­мен­тийн асуу­далд гол анхаарлаа хан­дуулах ёстой мэт санагд­саныг хэлэх хэрэгтэй байх. Тиймээс дээр дурд­сан нөхцөл шаард­ла­гуу­дыг хангасан ком­па­нийг сонгох нь Монголчууд бидний сонир­холтой зүй ёсоор нийцэх байх.

-Олборлолтын гэрээний тухай, олборлогч хэрэгтэй юу?

-Монгол Улсын Ерөнхий сайд гэрээт олборлогч сонгоно гэж зарласантай холбоотой нэг зүйлийг асуумаар эсвэл, тайл­бар­ламаар санагддаг юм. Ер нь уул уурхайн практикт ямар нөх­цөлд гэрээт олборлогчийг авдаг юм бэ. Дараахь нөхцө­лүү­дэд голчлон гэрээт олбор­логч хөлс­лөж авдаг. Нэгдү­гээрт, тухайн ордыг эзэмшиж байгаа компани техник, тоног тө­хөө­рөмжгүй тохиолдолд, хоёрду­гаарт, ту­хайн орд газар нь геологийн ихээ­хэн эрсдэл­тэй нөх­цөлд оршиж буй, гурав­ду­гаарт орд газрыг олбор­лох турш­лага, ур чадвар бүхий   бо­лов­сон хүчин байхгүй гэсэн ийм гурван то­хиол­долд гэрээт олборлогчийг авдаг.
Тэгвэл манай улсад тоног төхөөрөмж байхгүй юу гэвэл бай­на аа.  АНУ, Герман, Авст­ра­­ли зэрэг орнуудын  уул уур­хайн техник технологи, тоног тө­хөөрөмж үйлдвэрлэгчид урт хугацааны зээлээр нийлүүлье, мөн түүнчлэн уурхайн ашиг­лал­тын загварчлал хийж өгье гэсэн зуу зуун компаниуд Мон­го­лоор дүүрэн байна. Таван­толгойн орд гео­ло­гийн эрс­дэлтэй нөхцөлд орш­дог уу, гэвэл бас л үгүй шүү дээ. Энэ ордод хангалттай хэм­жээ­ний хайгуул судалгаа хий­сэн бө­гөөд ашиглалтын хэд хэ­дэн техник эдийн засгийн үн­дэс­лэл хийсэн. Манай Улс уг ор­дыг олбор­лох туршлага, чадвар, боловсон хүчингүй гэж үү гэвэл бас  л үгүй. Монгол улсад уул уурхайн салбарын то­моохон үйлдвэрүүд бий болж, Эрдэ­нэ­тийн зэсийн уур­хай, Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Бор Өн­дөр зэрэг уурхайнууд бага­гүй хугацаанд  ажиллаж өөрийн гэсэн школтой болчихсон, ур чадварын хувьд гологдохгүй хэмжээнд хүр­сэн.  
Тэгээд ч гэрээт олборлогч гэдэг нь олборлолтын өртөг дээр өөрийнхөө ашгийг нэмж авдаг жишигтэй байдаг ба ол­бор­лох өртөг дээрээ доод тал нь 20 хувиар нэмэлт зар­дал бий болгох бөгөөд  нүүрс­ний ол­бор­лолтын өртөг төдий хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Дээр нь гэ­рээт ол­борлогчийг сайтар хя­наж ажил­лаж байж, өртөг зард­лыг зохих төвшинд барь­даг. Мон­гол Ул­сын Засгийн га­зар хэрхэн яаж хя­налт  тавих вэ гэдэг нь үнэ­хээр  чухал асуу­дал юм. Бид энэ мэт олон асууд­­лыг бодож байж Таван­толгойн төслийг эх­лэх ёстой. Ер нь нэг алдвал бид дараа нь барьж авахад хэцүү болно. Нир­гэсэн хойно хаш­ги­рав гэ­дэг л болно. Хоёр том хөрш ор­ны дунд байгаа бид маш ухаа­лаг зөв бодолтой хандан энэ үү­цээ задлаж, зөв сувгаар гар­гах ёстой. Миний хамгийн гол санаа бол бидний нүүрсийг ол­бор­лог­чид өөрөө хэрэглэгч, ху­дал­д­ан авагч биш байх ёстой л гэд­гийг хатуу хэл­мээр байна. Ма­най төр засгийн удирд­ла­гууд, ажлын хэсгийн­хэн маань энэ асуу­далд нэ­лээд анхаарал тавьж, бо­дол­цож шийдвэр гар­гаа­сай гэж хүсч байна даа.  

-Та хэдийгээр ийм бо­дол­той байгаа ч хэрэгжинэ гэдэг хэцүү. Ер нь Тавант­ол­гой  орд газрыг хуваах хэрэг­тэй юу?

-Ерөнхийд нь өнөөгийн нөх­цөл байдлыг харгалзан  зах зээ­лийн эрсдлийг бодвол да­раахь байдлаар хуваах хэрэг­тэй гэж үзэж байна, Хятадын зах зээлд чиглэ­сэн, Орос бо­лон бусад зах зээлд чиглэсэн, дотоодын зах зээлд чиг­лэ­сэн гэсэн байдлаар хувааж болно.

-Тавантолгойн ордыг  Мон­­голын компаниуд ашиг­лаж болохгүй гэж үү?

-Тавантолгойн орд нь Мон­го­лын уул уурхайн салбарт дэв­шил, боломж авч ирж бай­гаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Яа­гаад гэвэл, бид уул уурхайн сал­бар түүний дотор нүүрсний сал­барт ямар бодлого баримт­лахаас Монголын аж үйлдвэ­рийн хөгж­лийн төвшинд чухал нөлөө үзүүл­нэ. Бид Таван­тол­гойн ор­дыг ашиглахдаа олон улсын сан­хүүгийн зах зээлээс шаард­ла­га­тай хөрөнгө оруу­лал­тыг татан, үндэсний компа­ниу­даас бүрд­сэн Монгол нүүрс кор­по­раци байгуулан ол­бор­лол­тыг  гүйцэтгэн, нэмүү өртөг бий бол­гох баяжуулах болон коксын үйлдвэрийг хэ­рэг­лэгч, худалдан авагчаар бай­гуулах, зах зээлд турш­лага бүхий томоохон Com­modity Trader ком­панид  бор­луу­лалтын асууд­лыг хариу­цуу­лах хэл­бэ­рээр ажиллах нь нэлээд оновч­той бөгөөд ийм хувил­ба­рыг бид яа­гаад ярьж болохгүй гэж, үндэсний ком­паниуд оролц­сон олбор­логч, нэмүү өртөг бү­тээх, бо­ловс­руулах үйлдвэр бай­гуу­лах технологийн хөрөнгө оруу­лагч, зах зээлд борлуулах турш­лага, чадамж бүхий ху­дал­д­аалагч Commodity Trader. Эд­гээр хувилбар яагаад Мон­гол улсын болон Монгол­чуу­дын  өнөөгийн  болон ирээдүйн эрх ашигт нийцэхгүй гэж. Бо­дож үзэх л асуудал.  Жишээл­бэл, ОХУ-ын “СУЭК” гэж дэл­хийд томд тооцогдох эрчим хүч, нүүрсний салбарын ком­пани байна. Энэ компани бай­гуу­лагдаад удаагүй ч дэлхийд эрчим хүч үйлдвэрлээр  до­лоод, нүүрс олборлолтоор тавд орж байна. ОХУ төрийн бодло­гоор хувийн болон улсын мэдэлд байсан томоохон хэм­жээ­ний ордуудыг нэгтгэж, нэгд­сэн нэг том компанийн зохион бай­гуу­лалтад оруулсан. Энэ ший­дэл нь дээрх компанийг дэл­хийд эрчим хүч, нүүрсний сал­барын тэргүү­лэх хэм­жээ­ний томоохон ком­па­ни болго­сон.    
Манай улсын нүүрсний то­моохон ордууд болох На­рийн сухайт, Багануур, Төгрөг нуур, Тэвшийн говь, Таван толгой, Улаан овоо, Сайхан овоо, Ши­вээ овоо, Чандгана тал, Хөөт хонхор, Адуун чу­луун, Цайдам нуур, Шарын гол зэргийг нэгт­гэж, Монгол Нүүрс корпораци хэлбэрээр ажиллах нь нилээд ашигтай хувилбар юм. Эдгээр нүүрсний ордыг ийм хэлбэрийн зохион бай­гуу­лалтад оруулж ажиллавал мөн­гө босгох асуу­дал бол чухал биш. Бид дээрх байд­лаар нэгдэж чадваас энэ­хүү корпораци нь олон улсын стандартаар баталгаажсан нөө­цөөрөө дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, дэлхийн зах зээлээс томоохон  хэм­жээ­ний хөрөнгө санхүү босгох бо­ломжтой, нүүрсийг боловс­руу­лах, баяжуулах зэрэгт шинэ дэвшил­тэт техник, технологи нэвтрүүлэх бөгөөд ордуудыг ашиглахдаа бүс нутгийн дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх, нүүрсний олбор­лолт болон экспортод цэгц­тэй бод­ло­гыг тодорхойлж,  зохион байгуу­лал­тад оруулах зэрэг өргөн бо­лом­жийг бидний өмнө нээж өгөх болно гэдгийг анхаа­рах хэрэгтэй. Мөн  Монгол улсын эдийн зас­гийн хөгжлийг үүрч яваа үндэсний ком­па­ниуддаа уриалга гаргамаар бай­на. Бид өнгөрсөн 20 жилийн ху­гацаанд юу ч хийж сураагүй юмуу, ямар ч туршлага ху­римт­­­луулаагүй гэж үү.
Монгол хүн эх орныхоо бая­лагийн эзэн байхын тулд, Мон­гол хүн эх орондоо баялаг бүтээгч байхын тулд, Монгол хүнд эх орныхоо баялагаас өөрийнхөө хувь нэмрээ оруу­лан хувиа хүртэх боломж олго­хын тулд Тавантолгойн ордыг ашиглах энэхүү дэвшүүлж буй  саналыг дэмжиж,  нэгдэн хамт­ран ажиллахыг уриалж байна.
Манай орны нүүрсний орд газрууд нь нийт нутаг дэвс­гэ­рийн­хээ хэмжээнд жигд тарх­сан бөгөөд 3 бүс нутагт хамаа­раг­дах 12 сав газраас бүрдсэн 320 орчим нүүрсний орд илэр­цүүд мэдэгдээд байгаагийн 80 нь нүүрсний орд, 240 нь нүүрс­ний илэрц байна. Монгол Ул­сын нүүрсний салбар төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5 хувьцаат ком­пани, хувийн өм­чид тулгуур­ла­сан 25 ком­пани, 30 гаруй аж ахуйн нэг­жүүд 4000 гаруй боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаа явуулж байна Сүү­лийн 5-6 жилд нүүрс олбор­лол­тын хэм­жээ тогтмол өсч, жил бүр 8.0-8.8 сая тонн нүүрс ол­бор­лож, 15.9-19.2 сая шоо метр хөрс  хуулж  бай­на. Цааш­­лаад ч нүүрс олбор­лолтын хэмжээ  2012 онд 12 сая ор­чим тоннд хүрч өсөх ханд­ла­га­тай ба нүүрс­ний уур­хай­нуу­дын хувьд хү­чин чадал нь 4 сая хүр­тэл тонн нүүрс нэмж олбор­лох бү­рэн боломжтой бай­на.   Ма­най улсын нүүрсний гео­ло­гийн нийт  таамаг нөөц ойрол­цоо­гоор 150 тэрбум тонн. Урьд­чил­сан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр 22.3 тэр­бум тонн нь нүүрс­ний нөөц­тэй гэж тогтоогд­сон. Үүнээс 11,2 тэрбум тонн нь эр­чим хүчний зориулалтаар ашиглах, 1 тэр­бум тонн нь чу­луун буюу кокс­жих нүүрс, 10,1 тэрбум тонн нь Б2, Б3 маркийн хүрэн нүүрс бай­на гэсэн тойм тооцоо бай­на. Энэ нь Монгол Улс нүүрс­ний нөөцөөрөө дэлхийд тэргүү­лэх байр суурь эзлэх боломж­той бөгөөд нийт нөөц нь 150 гаран тэрбум тонн ба энэ нь дэлхийд 3-5 дугаар байрт орох бүрэн боломжтой  юм. Гэтэл бид эдгээр нөөц болоцоог яа­гаад ашиглаж чадахгүй байна гэд­гийг бодох хэрэгтэй.

-Нүүрсний салбарт гарч буй хүндрэлүүдээс яаж  га­рах вэ. Зарим үед энэ салбар хаяг­даад байгаа юм шиг ажиг­лагддаг?

-Өнөөдрийн Монголын нүүрс­­­­­ний салбарт нэг то­моо­хон хүндрэл байна. Дээр дурд­сан тооны нүүрсний орд ил­рэлүүд байгаа боловч эдгээр нь ашиг­лалт болон хайгуулын ли­цензээр аж ахуйн нэгж бо­лон иргэдэд эд хөрөнгийн эрх хэлбэрээр эзэм­шин, ашиг­лаг­даж байгаа би­лээ. Энэ байдал нь Монголын нүүрс­ний салбарт да­раах хүнд­рэ­лүүдийг авч ирж байна.
Жишээлбэл, нүүрсний сал­­­барт цэгцтэй бодлого байх­гүй байгаагаас үүдэн нүүрсний томоохон нөөц нь лиценз хэл­бэрээр жижиглэгдэн хэтэрхий их тарсан учир лиценз эзэм­шигчид тус тусдаа үйл ажил­лагаа явуулж, нэгдэхгүй ажил­лаж чадахгүй байгаа, нэгдэлгүй учир зах зээлд эзлэх байр суурь жин бага, нүүрсний ком­паниуд олон улсын зах зээлд гарах чадвар сул, гаднын зах зээлээс хөрөнгө оруулалт та­тах чад­вар­гүй байгаа зэрэг маш олон хүндрэлүүд үүсч бай­на. Хэд­ий­гээр дэлхийн эр­чим хүчний үйлдвэрлэлд ато­мын болон сэргээгдэх эрчим хүчийг үйлд­вэр­лэх хэмжээ буурахгүй байгаа ч эрчим хүч­ний хэрэглээний өсөлтийг хан­гах гол эх үүсвэр нь “нүүрс” байх юм. 2015 оноос бүр ч тэргүүлэх байр эзлэх төлөвтэй байна. Иймээс хүрэн нүүрсний олборлолтыг ихэс­гэж, цахилгаан эрчим хүч бол­гож экспортлох нь илүү давуу тал­тай,

• Эрчим хүчний хэрэг­цээ­гээ дотоодоо  бүрэн  хангах
• Хүрэн нүүрс шингэрүүлэн неф­ть бүтээгдэхүүн гарган авах замаар дотоодын хэрэг­цээг бүрэн хангах улмаар экспортлох
• Уурхай түшиглэн эрчим хүч­ний үйлдвэрлэл явуулан экспортлох    
• Хүрэн нүүрсийг орчин үеийн шинэ боловсруулах технологи ашиглан чанарыг сайжруулах замаар экспортийн бүтээгдэхүүн  бий болгох
• Хүрэн нүүрс боловс­руу­лан  кокс химийн үйлдвэрийн дагал­дах хольц бүтээгдэхүүн болгох

• Ашиглалтын нөхцөл хүн­дэв­тэр ордууд дээр нүүрсний давхаргын метан хийг ашиглан эрчим хүчний үйлдвэрлэл явуу­лах/ ахуйн газ гаргаж авах олон асуудлыг энд дурдаж болно.

-Цаг зав гаргаж ярилц­сан танд баярлалаа. Амжилт хүсье.

В.Сарантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж