Авлигатай тэмцэх газраас шалгасан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны
харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод
холбогдох “Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын
байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж урьдчилан амлаж, БНХАУ-ын
100 хувийн хөрөнгө оруулалттай “Сүрэг агт” компанийн захирал
Н.Лхамсүрэн, Тай Ян Жин, Зао Ки Кунг нараас ажлын байрны төлбөрийн 50
хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөг хээл хахуульд авсан хэргийг
Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хуралдаанаас Ц.Ганболдыг хээл хахууль авсан гэм
буруутайд тооцож, зургаан жил жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар
шийтгэн, нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулж,
хахуульд авсан 130 сая төгрөгийг гаргуулан авч, улсын орлого болгожээ.
Харин Ц.Ганболдод хээл хахууль өгсөн Н.Лхамсүрэн, Тай Ян Жин, Зао Ки
Кунг нарт гурван жил хорих ял оногдуулж, хорих ялыг 2009 оны Өршөөл
үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Б.ГАЛ