Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж эхэллээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын хөгжлийг тодорхойлохуйц хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тодруулбал, Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлээс гадна Тавантолгойн орд газар, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхээр, хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ.  Түүнчлэн Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож эхэлсэн хувь хишгийн асуудлыг авч хэлэлцэх юм байна. Үүнд ирэх сарын 15-наас эхлэн үлдсэн 1.6 сая орчим иргэндээ тус бүр 70 мянган төгрөгийг ямар байдлаар хүргэх, мөнгө нь байгаа эсэх, иргэний бүртгэлийн ажил ямар төвшинд яваа, энэ мөнгийг олгосноор инфляци хэдэн хувиар өсөх гээд түүнийг тойрсон олон чухал асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийх аж.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж