Уурхайн компаниуд улирлаар гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Уурхайн компаниуд улирлаар гэрээ байгуулна

Дэлхийн уул уурхайн хоёр том компани “Vale”, “BHP Billiton” нар Азид нийлүүлэх төмрийн хүдрийн гэрээгээ улирлаар хийж байхаар тохиролцлоо. “BHP Billiton компани Азийн орнууд дахь төмрийн хүдрийн гэрээ байгуулагчидтайгаа жилийн биш, богино хугацааны гэрээ байгуулж байх тохиролцоонд хүрлээ”  гэж мэдэгдсэн. “Vale” компаний Pedro Gutemburg “Өмнөх системээс болж нийлүүлэгч худалдан авагч хоёрын хооронд байнга зөрчил үүсдэг байсан” гэж ярьсан. Энэ нь уг салбарт олон арван жилийн турш тогтсон байсан гэрээг жилээр хийдэг үнийн тогтолцоог өөрчилсөн байна. Эдгээр компаниудын эхний улирлын эрэлт маш өндөр байсан. Тайлангуудаас нь үзвэл Бразилийн “Vale” компани Японы “Nippon Steel” компанид нэг тонн төмрийн хүдрийг 105 ам.доллараар зарж байна. Өнгөрсөн жил байгуулсан 2009-10 оны гэрээний үнэ 62 ам.доллар байсан бөгөөд энэ лхагва гаригт гэрээний хугацаа дуусна. Хэрвээ жилийн гэрээ байгуулдаг хэвээр байсан бол шинэ жилийн гэрээний үнэ тонн нь 105 ам.доллар байх байсан. Үнийг улирлаар зарлаж, гэрээ байгуулснаар зах зээлийн үнэ ханш, эрэлт нийлүүлэлтийн байдлыг илүү тусгаж, үнэ нээлттэй болох болно гэж компаниуд үзэж байгаа. Үнийг жилээр нь тогтоодог байхад зах зээлийн үнэ гэрээ байгуулсан үнэнээс дээшээ доошоо хэлбэлзэж байгааг зохицуулах боломжгүй байсан юм.

Дээрх алхамыг төмрийн хүдрийн хамгийн том худалдан авагч Хятад улс хэрхэн хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна. Хятадын төмрийн хүдрийн компаниуд зөвшөөрсөн хэдий ч Хятадын засгийн газар шинэ системийг дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнээс гадна төмрийн хүдрийн гурав дахь том компани “Rio Tinto” дээрх хоёр компаний жишгийг дагах эсэхийг харах үлдэж байна. Төмрийн хүдрийн нийлүүлэлтийн үнийн гэрээ хийж байсан дөрвөн ажилтан нь авлигийн хэрэгт яллагдаад удаа ч үгүй байхад гэрээний асуудал хөндөх нь Rio-гын хувьд эмзэг асуудал. Зарим шинжээчид “Rio Tinto” улирлын гэрээ байгуулах жишгийг дагах болно гэж үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж