Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд болж өнгөрлөө. Дөрөвний нэг шигшээд учраа таарсан Германы “Баейрн Мюнхен” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээн авсан бол Францын “Лион”, “Бордо” нарын тоглолт Лион хотын “Стад де Жерлан” цэнгэлдэхэд болов. “Баейрн” нэмэлт цагт амжиж гоол оруулснаар өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон бол “Лион” 3:1 харьцаагаар “Бордо”-г буулган авчээ.
“Баейрн”-ий довтлогч Ивица Олич тоглолтын сүүлийн мөчид багтаа ялалт авчирсан чухал гоолыг оруулснаар тэд хариу тоглолтын өмнө давамгайлах байр суурьтай боллоо. Тоглолт дөнгөж эхлээд хоёр дахь минутад Сэр Алексийн хайртай цэрэг Уейн Рүүни тооны харьцааг нээж, багтаа тэргүүлэл авчирсан байна. 1999 оны Аваргуудын лигийн финалд германчуудыг буулган авч байсан “МанЮ”-гийн довтолгооны гол хүч нь Рүүни байсан бөгөөд тэрбээр ийнхүү улирлын 34 дэх, Аваргуудын лигийн зургаа дахь гоолоо оруулжээ. Талбай дээрээ тоглосон германчууд илүү тоглолт гаргаж байсан боловч 77 дахь минутад л сая тэнцээний бөмбөгийг оруулсан юм. Фрэнк Риберигийн гүйцэтгэсэн чөлөөт цохилт азаар Эдвин Ван дер Саарын хаалганд орсон гэж болно. Үндсэн цаг өндөрлөж, Олич нэмэлт цагт Эврагийн алдааг ашиглан, Ван дер Саарын хаалганд ялалтын гоолыг оруулснаар тоглолтын эцсийн шүгэл дуугарчээ.
Тоглолтын дараа Сэр Алекс “Бид хангалттай сайн төвшинд тоглож чадсангүй. Баейрн биднээс сайн байлаа. Тоглолтын үр дүнд урам хугарч байна” гэжээ. Хоёр багийн хариу тоглолт ирэх лхагва гаригт Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэхэд болох учиртай.
Мөн энэ үеэр Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдсэн Францын хоёр төлөөлөгчийн тулаан Лион хотноо өрнөж, 3:1 харьцаатай талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Талбай дээрээ итгэл төгс ялалт байгуулсан “Олимпик Лион” ирэх долоо хоногт “Бордо”-гийн талбайд зочилно.
С.Цэлмэг