Нэг хэсэг олны анхаарлыг татаж байсан төмөр замын асуудал сүүлийн үед нам жим болж, ямар нэгэн мэдээлэл гарахгүй байна. Гашуун сухайт руу нарийн төмөр зам татах уу, Сайншандад байгуулах аж үйлдвэрийн паркаар дамжуулан ерөнхий терминалтай холбох өргөн төмөр зам тавих уу гэсэн асуудал нэг хэсэг талцсан хэрүүл үүсгэж байв.
Эдүгээ хувийн хэвшлийнхэнд төмөр зам байгуулахаар гурван зөвшөөрөл өгсний нэг нь “Энержи ресурс” компанид олгосон Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуун сухайтаар дайруулан тавих нарийн царигтай төмөр замын эрх юм. Үүнд тус компанийнхан 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ хавраас үндсэн ажлаа эхлүүлнэ гэж байсан ч стратегийн ач холбогдолтой ийм зөвшөөрлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэлгүйгээр Засгийн газар толгой мэдэн олгосон гэсэн шүүмлэл өрнөсөн. Ийнхүү “Энержи ресурс”-ийнхэнд ногоон гэрлээр нууцаар шахам зөвшөөрөл олгосон нь Монголын томоохон компаниудын эзэмшиж байсан Тавантолгойн нүүрсний ордын 96 хувийг төр булаах шахам авсныхаа хариуг барьсан хэрэг ч гэдэг. Нөгөө талаас ийн зөвшөөрөл олгосноор боловсруулаагүй шахам бүтээгдэхүүнээ ганц Хятад руу гаргаж тэднийг хараанд орж, цаагуураа үндэсний үйлдвэрлэл эдийн засгийн хөгжлийн боломжоо боомилж байгаа хэрэг гэдэг.
Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлыг түргэвчлүүлэх, төмөр замын асуудлыг шийдэх талаар өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар асуудал оруулж ирсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чиглэл авах шаардлагатай хэмээн хойшлуулсан. Он гарсаар төмөр замын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оруулна гэсэн ерөнхий мэдээлэл гарч байсан юм. Чингэсээр Засгийн газрын хуралдаан болдог лхагва гариг бүрт төмөр замын асуудлыг хэлэлцэх гэнэ гэсэн яриа үүсч байсан ч, асуудал алхам ч урагшлаагүй. Дуулиант асуудлууд нэг хэсэг давалгаалж байснаа элсэн доогуур шургах мэт хэсэг чимээгүй болчихдог “жам” ёсоор төмөр замын асуудал ч хэсэг анхаарлаас алдуурав.
Тэгвэл өдгөө ирэх долоо хоногоос төмөр замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж магадгүй гэсэн яриа гарчээ. Гэхдээ энэ нь албан бус мэдээлэл. Ямартаа ч ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төмөр замын асуудлыг дахин гаргаж ирэх байх гэсэн хүлээлт хэдийнэ үүсээд байна. Чуулган эхлэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл асуудлыг яаравчлан хэлэлцэнэ гэсэн яриа оргүй ч зүйл биш байж болох л юм.

А.АНУ