УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдаж, Хөгжлийн банкны тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Г.Дарь