“Гол бүхэн далайд цутгана” киноны дэд ангийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Гол бүхэн далайд цутгана” киноны дэд ангийг бүтээжээ

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан “Гол бүхэн далайд цутгана” баримтат киноны хоёрдугаар ангийн нээлт болжээ. Норовбанзад сангаас санаачлан Конрад Аденауэрийн сангийн ивээн тэтгэсэн эл кинонд ардчилсан хувьсгалын дараахан Монголын шинэ залуу ардчиллыг олон улсын байгууллагуудын зүгээс хэрхэн дэмжин тусалж байсныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын яриагаар харуулсан байна. Киноны зохиолыг Ц.Оюундарь, Б.Батсайхан нар бичиж Норовбанзад сангийн тэргүүн  улстөрч Б.Дэлгэрмаа зөвлөхөөр ажиллажээ.

Монголчууд хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох замыг сонгож, ЗХУ-ын тусламж зогсон ард иргэд картын бараанд орсон хүнд үед ОУВС, Дэлхийн банк, Конрад Аденауэрийн сан, Азийн сан, донор орнууд хэрхэн тусалж дэмжиж, олон улсын байгууллагууд, гадаад орнуудын Элчин сайдын яамд тусламжийн гараа сунгаж байсныг кинонод уран сайхны арга, баримтат дүрсүүдийг хослуулан өвөрмөц аргаар бүтээсэн байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж