Зөөврийн компьютерийн салбарт манлайлагчдын нэг Тайванийн “Acer” компани мультимедиа чиглэлийн Aspire Ethos серийн цуврал лэптопоо танилцууллаа. 15.6 инчийн хэмжээтэй 5943G болон 18.4 инчийн 8943G загварын нөүтбүүк нь Intel Core i5 ба i7 процессортой, ATI Radeon HD5850 1GB график карттай, 4GB хүртэлх DDR3 RAM-тай, 1.28TB хүртэлх багтаамжтай хоёр HDD-тэй бөгөөд худалдан авагч өөрийн сонирхлоос хамаарч DVD эсвэл Blu-ray диск тоглогчтой хувилбарыг сонгох боломжтой юм. Aspire Ethos 5943G лэптоп нь 1366х768 пикселийн нарийвчлалтай дэлгэцтэй бол 8943G нь 1920х1080 пиксельтэй HD дэлгэцтэй ажээ. Харин хоёулаа LED гэрэлтэй юм байна. Түүнчлэн уг хоёр нөүтбүүк нь хоёул өөр дээрээ вэбкамертай, WiFi болон Bluetooth-тэй бөгөөд Windows 7 Home Premium үйлдлийн системтэй ажээ. Жингийн хувьд 5943G загварын лэптоп нь 3.3 кг, 8943G нь 4.6 кг жинтэй ба хоёул найман хэсгээс бүрдэх баттерейтай, цэнэгээ 3.5 цагийн турш барих хүчин чадалтай гэнэ. Харин дээрх хоёр лэптоп хэзээнээс эхлэн ямар үнээр худалдаалагдаж эхлэх талаар мэдээлээгүй байна.
С.Цэлмэг