Ricky Martin ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Ricky Martin ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг

Испанийн поп од Ricky Martin ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлалаа хэмээн BBC агентлаг өчигдөр мэдээлжээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд түүний цомог 60 сая гаруй хувь борлогдсон бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудаснаа “өөрийгөө хэн байсан гэдгээрээ бахараж байна” хэмээн бичжээ. Түүний зөвлөгчид түүнд ижил хүйстэн гэдгээ олон түмэнд зарлаад хэрэгггүй, карьерт нь муугаар нөлөөлнө хэмээн зөвлөж байсан учраас тэрбээр бэлгийн чиг хандлагаа урт удаан хугацаанд нуун дарагдуулж байсан хэмээн поп од Ricky Martin хэлсэн байна. 1999 онд “Livin’ La Vida Loca”-г дуулан, 20 гаруй оронд хит болж байсан синглийн дуучин өдгөө хоёр хүүхдийн эцэг. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр би өөрийгөө ижил хүйстэн гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Үүнийг миний амьдралд олгосон бурхнаас өгсөн бэлэг гэж ойлгодог” хэмээн поп од хэлжээ. Ricky Martin хэлэхдээ “Би амьдралынхаа тухай дурсамж ном бичихээр болсон нь сэтгэл дотроо энэ хүнд ачааг тээх хэрэггүй гэдгийг ойлгуулж, миний сэтгэлгээг чөлөөтэй гаргаж өгөхөд түлхэц болсон” гэжээ.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж