“Оросын Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү байнга л стиль имижээ өөрчилж байдаг. Тэр энэ тухайгаа “Би өөрийн мэдэлгүй л стилээ өөрчилчихдөг. Урлаг цаанаасаа байнга өөрчлөгдөж байхыг шаарддаг л даа. Тиймээс л гэнэтийн өөрчлөлтийг хийх дуртай байдаг” гэж ярьж байсан. Тэгвэл тэр энэ удаад дахиад л үс засалтаа өөрчилсөн байна. Анх “Народный артист” тэмцээнд мөрөө татсан урт үстэй байсан дуучин залуу түүнээсээ удалгүй үсээ хусуулж халзан болж байсан. Харин одоо үсээ дахин ургуулж эхэлж байгаа бололтой.
М.Анир