Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь АНУ-ын болон АНУ-ын бус гадаадын компаниудыг бүртгэж, бонд, хувьцаа болон бусад үнэт цаас, хөрөнгө оруулалтын арилжаа хийдэг. Шалгуурт хувьцаа эзэмшигчийн тоо болон бусад санхүүгийн шалгуурууд багтдаг.
Хувьцааны хувьд.
Нийт хувьцаа эзэмшигчийн тоо: 5,000
Олон нийтэд гаргаж байгаа хувьцааны тоо: 2,5 сая ширхэг
Олон нийтийн хувьцааны зах зээл: 100 сая ам.доллар
Санхүүгийн хувьд.
Сүүлийн гурван жилийн татварын өмнөх нийт орлого: 100 сая ам.доллар
Сүүлийн хоёр жилийн татварын өмнөх орлого: 25 сая ам.доллар
Дараах хоёр ангилалын аль нэгийг сонгоно:
А.
Дэлхийн зах зээл дээрх хөрөнгө таталт: 500 сая ам.доллар
Сүүлийн 12 сарын орлого: 100 сая ам.доллар
Сүүлийн гурван жилийн мөнгөн урсгал: 100 сая ам.доллар
Сүүлийн хоёр жилийн мөнгөн урсгал тус бүр: 25 сая ам.доллар
Б.
Дэлхийн зах зээл дээрх хөрөнгө таталт: 750 сая ам.доллар
Сүүлийн санхүүгийн жилийн орлого: 75 сая ам.доллар
Дээрх шалгуур нь зөвхөн үнэлгээний эхний шатны ерөнхий мэдээлэл. Уг ерөнхий шалгуурыг хангаж байна гэж үзсэн компани Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй холбоо барин, шалгууруудыг нарийвчлан тодруулж бичиг баримтаа явуулж бүртгүүлэх боломжтой.
Т.Бадрах