Өнөөдөр Монгол Энэтхэгийн батлан хамгаалах яам хоорондын дунд хэмжээний III зөвлөлдөх уулзалт БХЯ-нд боллоо. Монголд анх удаа болж буй уг уулзалтанд Монголын талаас БХЯ-ны Стратеги удирдлага төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Ч.Ерөөлцэнгэл нарын удирдах албаны хүмүүс, Энэтхэгийн талаас БХЯ-ны Гадаад харилцааны асуудал хариуцсан нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга, хатагтай С.Нагараж, БНЭУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Монгол Энэтхэгийн Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, цаашдын чиглэлийн талаар хоёр талууд санал бодлоо солилцож ярилцлаа. Түүнчлэн харилцан айлчлалын хүрээнд цэргийн сургалт, хамтарсан сургалт, дадлага, БНЭУ-аас Монгол улсын Батлан хамгаалах салбарт үзүүлэх тусламжийн талаар тодотгон ярилцаж, манай улсад барилга инженерийн анги байгуулах, бүс нутгийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв байгуулах зэрэгтээ дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн Энэтхэгийн төлөөлөгчдийг БХ-ын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дэд дарга,бригадын генерал Б.Баярмагнай нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Харилцан айлчлал хийж буй Энэтхэгийн төлөөлөгчид энэ сарын 31-нд буцах юм байна.
Л.ХАЛИУ