“Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит барилдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит барилдаан үргэлжилж байна

“Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит барилдаан үргэлжилж байна
Монгол Улсын аварга Д.Хадбаатарын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Аварга Хадбаатар” сангаас санаачлан зохион байгуулж байгаа билээ. Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын хүүхэд, багачуудыг хамрах уг барилдааныг одоогоор Орхон, Баянхонгор, Дорноговь аймагт явуулаад байгаа бол хуваарь ёсоор гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд Дундговь аймагт ээлжит барилдаан болох аж. Үүний дараагийн барилдааныг ирэх сард Сэлэнгэ аймагт зохион байгуулах аж. Тойргийн журмаар явуулж байгаа уг барилдааны финалын буюу шилдэг өсвөрийн бөхчүүдийн барилдааныг ирэх долдугаар сарын эхээр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар “Аварга Хадбаатар” сангийнхан төлөвлөж байна.
Б.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж