Москвад болсон дэлбэрэлттэй холбоотойгоор газрын тосны үнэ өслөө

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Москвад болсон дэлбэрэлттэй холбоотойгоор газрын тосны үнэ өслөө

Эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байгаа байдал болон Оросын Москва хотод цуврал бөмбөг дэлбэрсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр өслөө гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Даваа гаригт тавдугаар сард нийлүүлэх нэг баррель газрын тосны үнэ “New York Mercantile Exchange” бирж дээр 2.17 ам.доллараар өсч, 82.17 ам.доллар болсон байна.
Амиа золиослогч хоёр эмэгтэй оргил цагийн үеэр Москвагийн метронд бөмбөг дэлбэлсний улмаас 38 хүн нас барж, 60 гаруй хүн бэртэж гэмтсэн. “Орос улс газрын тосны томоохон нийлүүлэгч. Орост дахин ийм халдлагууд олноор гарч болзошгүй гэсэн айдас хүмүүст байна. Удахгүй улаан өндөгний баяр болох гэж байгаа нь эрэлт, нийлүүлэлтэнд мөн нөлөөлсөн” гэж “PFG”-ын аналист Phil Flynn хэлсэн. Эрчим хүчний шинжээч Stephen Schork түүхий нефтийн үнэ огцом өссөнд гайхах зүйлгүй. Улирлуудын төгсгөлд ер нь үнийн савалгаа их байдаг гэж ярьсан. АНУ-ын Худалдааны департмент өргөн хэрэглээ хоёрдугаар сарын байдлаар таван сар дараалан өссөн дүнтэй байна гэж мэдээлсэн. Грек өрийн асуудлаа зохицуулж чадах нь гэж хөрөнгө оруулагчид итгэж байгаа бөгөөд еврогийн ханш чанга байгаа нь газрын тос, бензиний эрэлт нэмэгдэх бололтой гэсэн итгэл төрүүлж байна. Христийн шашинт улс орнууд дээгүүр өнгөрөх болон улаан өндөгний баяр тэмдэглэж, амрах гэж байгаатай холбоотойгоор шатахууны үнэ бага зэрэг унаад байна. Өнгөрсөн долоо хоногт Их Британид шатахууны дундаж үнэ 2.82 ам.доллар байсан нь 2008 оны 10 сараас хойших хамгийн өндөр үнэ юм.
“Nymex” дээр дөрөвдүгээр сард нийлүүлэх халаалтын тосны үнэ галлон нь 4.91 центээр өсч, 2.1188 ам.доллар болсон бол байгалийн хийн үнэ 1000 куб.фийты нь 3.842 ам.доллар байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж