Beyonce аялан тоглолтын DVD-гээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Beyonce аялан тоглолтын DVD-гээ гаргалаа

Шоу бизнесийн ертөнц дэх хамгийн хүчирхэг эмэгтэй дуучны нэгээр зүй ёсоор нэрлэгддэг дуучин Beyonce-гийн “I Am…World Tour” нэртэй аялан тоглолтын бүтэн бичлэгтэй DVD-ыг худалдаанд гаргах болсон тухайгаа Music World/Columbia Records мэдээллээ. Энэхүү DVD-нд тоглолтын бичлэгтэй CD болон 40 хуудастай зураг ном хавсрагдсан байна. Энэхүү мэдээг дуучин бүсгүй шүтэн бишрэгчид тун баяртай хүлээж авсан ба эхний нэг өдөртөө 100 мянга гаруй урьдчилсан захиалга аваад байгаа аж. Энэхүү DVD энэ сарын 30-нд худалдаанд гарах бол Blue-ray хувилбар нь хоёрдугаар сарын 7-нд гарах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж