“Apple” цахим ном бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Apple” цахим ном бүтээлээ

Сүүлийн хэдэн жилд хурдацтай өсч буй цахим номын зах зээлд ноёрхож байсан amazon.com-н  Kindle-ийг цохихоор Apple IPad мультимедиа тавлет гаргалаа. Kindle 259 ам.долларын өртөг бүхий хар саарал дэлгэцтэй гол төлөв текст мэдээлэл унших бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ удаа Apple-ын IPad мэдрэгч бүхий өнгөт дэлгэцтэй, цахим номын дэлгүүрээс ном татан авах,  вэб сайтаар аялах, видео тоглоом тоглох зэрэг олон чадвартай гэнэ. Зах зээлд уг бүтээгдэхүүн 499 ам.доллараар худалдаанд гарчээ. Уг IPad-ыг Kindle-ынхтэй харьцуулахад үнийн хувьд хоёр дахин их мөн дурын электрон номын сангаас ном татаж авах боломжгүй, түүнчлэнKindle-ээс хэмжээгээр хоёр дахин том зөвхөн интернетийн Wi-Fi сүлжээнд холбогдсон үед хэрэглэх боломжтой нь одоогийн сул талууд нь юм . Харин Apple-ын долоо хоногт гурван ном уншдаг зохион бүтээгч хэлэхдээ” Kindle-ын дэлгэц текст болон арын дэвсгэр хоёрын ялгаа маш бага байдаг нь  уншихад нүдэнд тээртэй байдаг. Kindle болон Apple-ын IPad-ын дэлгэц өдөр шөнө шиг ялгаатай” гэжээ. Ямар ч байсан электрон номын уншигчид болон худалдан авагчдад сонголт хийхэд улам хэцүү болох гэнэ.

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж