“Ericsson” Хятадтай 1.8 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Ericsson” Хятадтай 1.8 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

Шведийн харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Ericsson” групп Хятадын “China Mobile”, “China Unicom”-той нийтдээ 1.8 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. “Ericsson” дэлхийн хамгийн том гар утасны оператор China Mobile-д үүрэн телефоны сүлжээний чадавхиа өргөтгөх тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна. Харин түүний өрсөлдөгч “China Unicom”-д илүү хурдтай 3G сүлжээ нийлүүлнэ. Хятад дэлхийн гар утасны хамгийн том зах зээл бөгөөд 700 гаруй сая хүн гар утас барьж байна. “Энэ гэрээг байгуулсан нь бид Хятадын хэрэглэгчидтэй илүү нягт ажиллах болно гэдгийг харуулж байна” гэж “Ericsson” компаний Хятад дахь салбарын дарга Mats Olsson ярьж байна. Улирлын орлого нь 92 хувиар унасны улмаас “Ericsson” компани бүтцийн өөрчилж хийж байгаа юм. Өнгөрсөн 10-12-р сарын орлого нь 314 сая кронон /43 сая ам.доллар/ байсан. Түүнээс жилийн өмнө 2008 оны мөн улиралд орлого нь 3,89 тэрбум кронон байсан байна.

А.Төгөлдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж