Арлын улс Тринидад ба Тобагод чөлөөлөгдсөний гэх баптист шүтлэгийн баярыг тэмдэглэдэг. Английн колони байсан 23 арлаас бүрэлдэх энэ улс 1962 онд тусгаар тогтнолоо зарласан юм.
АНУ Докторын өдрийг (Doctors’ Day) тэмдэглэдэг. Анх энэ баярыг Жоржиа мужийн Бэроу Кантри хотноо 1943 онд тэмдэглэсэн ба санаачлагыг доктор Чарльз Элмондын эхнэр Эодора Элмонд гаргасан байна. Анестезийг анхлан 1842 онд эмчилгээнд хэрэглэсэн доктор Крауфорд Лонгод энэ баярыг зориулсан ажээ.
Анхилуун дацангийн наадам гэсэн хоёр сар үргэлжилдэг хамгийн урт баярыг Вьетнам тэмдэглэж байна. Буддын шашны энэ ариун дацан Хатаи мужид байдаг ба хаврын гурван сарын турш Вьетнамын өнцөг булан бүрээс тийшээ даяанчид ирцгээдэг.
“Хэрэв надад толгойгоо жаахан ч гэсэн өндийлгөх боломж гарлаа гэхэд би мөн л ялгаагүй анх тааралдсан хүнтэйгээ дарс уун тэгээд шууд түүнийг зураад эхлэх байсан”
(Винсент Ван Гог, 1853 оны гуравдугаар сарын 30-нд төржээ)
Бусад ишлэл
“Уран зураг гэгч хэтэрхий гарзтай нууц амраг юм. Мөнгөгүйгээр түүнтэй юу ч хийж чадахгүй. Мөн мөнхөд хүрэлцэхгүй байх юм”
“Бидний хорвоогийн амьдрал галт тэргээр явж байгаа шиг. Хурдан явахад нь өмнөхөө харахгүй, хамгийн гол нь зүтгүүрээ үзэхгүй ажээ”
“Ходоод баянд хүсэл зориг байхгүй”
“Өөрийгөө зурах нь мэдэхээс хамаагүй амар”
1796 он. Геттингены их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Карл Фридрих Гаусс тооны шинжлэх ухаан 2000 гаруй жилийн турш шийдэж чадаагүй зөв 17 өнцөгтийг байгуулах аргыг олжээ. Гортиг ба зөв 3, 4, 5, 15 гэсэн талуудтай тэгш өнцөгт болон түүнээс хоёр дахин их талуудтай шугамыг ашиглан олон өнцөгтүүд байгуулах аргыг эртний Грект олсон байсан ч бусад зөв тэгш өнцөгтүүдийг бий болгох аргаа тоочид мэдэхгүй явсаар иржээ. Гаусс 214 жилийн өмнө яг энэ өдөр гортиг ба шугмын тусламжтайгаар зөв 17 өнцөгтийг хийж чадсан байна. Тэрээр өөрийн булшин дээр 17 өнцөгтөө дүрслэхийг гэрээслэн хүссэн боловч барималч нь түүнийг хийлээ гэхэд үр дүнгийг нь тойргоос ялгах аргагүй болно гээд татгалзсан гэдэг.
1840 он. 170 жилийн өмнө Антарктидаар аялж явсан Чарльз Уилкс түүний нэг хэсгийг АНУ-ын нутаг дэвсгэр гэж зарлав. Хожим түүнийг Вилксийн газар нутаг (Wilkes Land) гэж нэрлэсэн байлаа. Зөвхөн 1959 онд Антарктид нь олон улсын бүс гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Антарктид нь хамгийн сүүлд нээгдсэн дэлхийн зургаа дахь тив бөгөөд ихэнх нь мөсөн цөл юм. Мөсөн тивийн мөс нь нарны гэрлийн 90 хүртэл хувийг ойлгодог учир халдаггүй ажээ.
1887 он. Аляска ба Алеутын арлуудыг Америкт худалдах гэрээнд Орос улс гарын үсэг зуржээ. Аляскаг Оросоос худалдан авах хэлэлцээрийг 1867 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсон эхлүүлж, 1866 онд нь Оросын эзэмшлийг Хойд Америкт худалдах шийдвэрийг II Александр хааны оролцсон тусгай хуралдаан дээр гаргасан байв. 1867 оны гуравдугаар сарын 30-ны өглөөний дөрвөн цагт Орос Аляскаа АНУ-д 7200000 доллараар худалдсан гэрээнд гарын үсэг зуржээ. Аляска гэсэн нэр нь АНУ-ын сенат уг гэрээг батлах үеэр гарсан ба Алеутын уугуулуудын хэлээр “Их нутаг” гэсэн үгнээс гарч иржээ. Асар хоосон нутгийг америкчууд худалдан авах хүсэл төдийлөн байгаагүйгээс гэрээг нэг хүний саналаар л сенат баталсан байна.
1945 он. Манай үеийн хамгийн нэр хүндтэй гитарчин Эрик Клиптон төржээ. Рок хөгжимчдын хэд хэдэн үеийн үлгэр болсон Клэптон олон төрлөөр ажилласан ч түүний хөгжмийн онцлог нь блюз чигээр үлдсэн гэж болно. Эрих рок-н-роллын алдрын танхимд гурван удаа орж байсан цорын ганц хогжимчин юм. Мөн тэрээр архи ба мансууруулагчийн хамаарлаас эмчлэх төвийг 1997 онд байгуулсан нийгмийн зүтгэлтэн.