Канадын залуу дуучин Жастин Бибер 16 хан настайдаа нэг сая хувь цомог борлуулж, хөгжмийн томоохон наадмуудаас шилдэг залуу дуучны шагналыг хүртэн амжилтын оргилд хүрээд буй. Тэрбээр “Би хувийн багштайгаа долоо хоногт 3-5 цаг хичээллэдэг. Би ахлах сургуулиа төгсөж, их сургуульд элсэн суралцах төлөвлөгөөтэй байгаа. Хөгжмийн боловсролоо дээшлүүлэх мөн кино ертөнцөд ч хөл тавих сонирхолтой байгаа” хэмээн Мадридад "My Worlds: The Collection" нэртэй гурав дахь цомгийнхоо танилцуулгийг хийх үеэрээ мэдээлжээ. Тус өдөр Мадридад бороотой, хүйтэн өдөр байсан ч түүний гарын үсгийг авахаар 5000 гаруй шүтэн бишрэгчид нь цугларсан байжээ.
Тэрбээр 2009 онд “One Time” нэртэй анхныхаа синглийг гаргасан нь ихэд амжилт олж, “My World” нэртэй анхныхаа цомог нь гарсан даруйдаа нэг сая гаруй хувь борлогдсон юм.
Залуу од Жастин Бибер er өнгөрсөн гуравдугаар сард “My World 2.0” цомгоо гаргасан ба энэхүү цомог нь Америк, Англи,Канад,Австрали зэрэг орнуудад хамгийн олон хувь борлогдсон цомгийн жагсаалтад дээгүүрт орсон юм.
Н.Наран