Г.Уянга, А.Баатархуяг нарыг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Г.Уянга, А.Баатархуяг нарыг шүүхэд өгнө гэв

Энэ сарын 27-ны өдөр өдөр буюу өнгөрөгч бямба гаригт UB паласын их танхимд зохион байгуулж, TV5 телевизээр шууд дамжуулсан “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн-4 сарын 5” арга хэмжээн дээр цуглааныг зохион байгуулагч, “Амлалтаа нэхэн ард түмний хөдөлгөөн”-ийн дэд тэргүүн Г.Уянга нь “УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа дараа Зайсангийн энгэрт нэг сая ам.доллараар тансаг хаус худалдан авсан нийтэд “халуухан” гэмээр мэдээллийг нийтэд зарласан билээ. Харин БОАЖ-ын сайд Л.Гансүх уг мэдээллийг эсэргүүцэж, хариу мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд,

“Надад Зайсангийн ам болон өөр хаа нэг газарт нэг сая ам.долларын үнэтэй ямар нэг байр, байшин, эдлэн газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тиймээс “Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн” дэд тэргүүн Г.Уянга болон түүний нөхөр, 25-р суваг телевизийн мэдээний албаны дарга А.Баатархуяг нарын зохион байгуулалттайгаар удаа дараа тараасан дээрх мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулан, шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж