сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажлыг дүгнэж, тэргүүлсэн
байгууллагууддаа өргөмжлөл, цом, мөнгөн шагнал гардууллаа.
Ерөнхий боловсролын сургуулиас Д.Туяа захиралтай Эрдэм-Оргил цогцолбор сургууль, цэцэрлэгээс Коля эрхлэгчтэй Тариалан сумын цэцэрлэг, Бямбасүрэн эрхлэгчтэй Ховд сумын соёлын төв бүх үзүүлэлтийг жигд хангаснаар тэргүүлсэн бол удаах байрт Шинэ ирээдүй цогцолбор, Ховд сумын ахлах сургууль удаалж, Улаангомын зургадугаар цэцэрлэг, Сагиль сумын цэцэрлэг дараагийн байрт шалгарсан байна.
Тариалан, Зүүнговь сумын соёлын төвүүд удаалсан байна. Тэрчлэн сурагчдын авьяасыг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан Баруунтуруун, төгсөх болон элсэлтийн ерөнхий эрдмийн шалгалтаар тэргүүлсэн Өмнөговь сумын сургууль, мөн шаардлага хангасан орчин бүрдүүлсэн аймгийн ОНС музей, Улаангомын I цэцэрлэг, Өлгий сумын сургууль тусгай шагнал хүртсэн байна.