Монголчууд Америкт тоглолт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Монголчууд Америкт тоглолт зохион байгуулна

Манай хамтлаг дуучид Америк болон Европт “хараар” шахуу тоглолт
хийчихээд ирдэг талаар бид тэр бүр мэддэггүй. Ном журмаараа бол Америкт
тоглолт хийх урлаг соёлынхон Пи-1 тусгай виз авах ёстой ба тоглолтынхоо
татварыг хуулийн дагуу хураалгах ёстой болдог тул манайхан хуруу хумсаа
хугалан байж олсон хэдэн цаасаа өгөхгүйн тулд хулгайгаар шахуу
тоглочихоод ирдэг байна. Үүнээс болоод монголчуудын тамын тогооны
үлгэрээр тоглолт зохион байгуулагчид нэг нэгнийгээ матах, худал цуу
тарааж үзэгчгүй болгох зэрэг соёлгүй авир гаргадаг байна.  Монголын “Sound
of Mongolia” ХХК, Америкийн “Crave distribution” ХХК-тай хамтран дуучин
ВХ, Эгшиглэн, Агиймаа нарын тоглолтыг энэ сарын 10-наас эхлэн Вашингтон
ДС, Чикаго, Лос-Анжелос, Сан-Франциско, Денвер, Сиэтлл хотуудад хийхээр
болжээ. “Sound of Mongolia” ХХК Америкийн Элчин сайдын яамнаас Пи-1
ангиллын виз авсан ба татвар хураамжийг нь ном журмынх нь дагуу төлж
байгаа Монголын анхны шоу-компани болсон байна.  “Sound of Mongolia” ХХК
нь дуучин Алсу, Андрей Губин, “Иванушки интернэшнл” хамтлагийг Монголд
урьж тоглолтыг нь зохион байгуулж байсан ба хамгийн сүүлд Дэлхийн тансаг
брэнд Лью Вуйттоны улаан хивсний ёслол, Холливудын одод Софи Марсу,
Кристофер Ламберт нарын айлчлалыг гардан гүйцэтгэсэн байна. Тус компани
Монголын хамгийн анхны “I Loft” function house-ийг барьж ашиглалтанд
оруулаад байгаа билээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж